Л.Гансүхийг өнөөдөр шүүнэ

6186ec_e87f96d717017f39big_x320

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилсан юм. Тэгвэл шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, шүүх хурлыг наймдугаар сарын 3-нд буюу өнөөдрийн 10.00 цагт хийхээр товлосон юм.

Л.Гансүхийг  “Нүүрс”  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн оныхоо аравдугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа.

Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих