Гар утас хүзүү, нуруунд хэрхэн нөлөөлдөг вэ
Энэ үед бид гартаа утасгүй хүнийг бараг олж харахгүй биз. Утасны дуудлага, мессеж одоо бидний өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд хүн амын 98 орчим хувь нь дэргэдээ байнгын утастай унтах болов. “Олон улсын мэс заслын технологи” хэмээх эрүүл мэндийн сэтгүүлд гарсан шинэ судалгаагаар мессеж бичихэд таны нуруунд 60 фунтын даралт ирэх болно гэжээ. Энэ бол мессеж бичих үед таны нуруунд гарах өөрчлөлт.
Ер нь таны толгой 10 фунт орчим жинтэй бөгөөд та доош харах үед толгойн жин болон хүзүү, сээр нуруунд үүсэх жин 50 фунтээр нэмэгддэг аж. Нью Йоркийн мэс засалч Кеннет Хансраж энэ бүхнийг маш нарийн тооцоолсон байна. Нуруунд үүсэх даралтын хэмжээ нь дараа дараагийн мессеж бичилтээс хамааран нэмэгдэнэ. Хүзүүгээ тонгойлгох тусам нуруунд илүү их даралт ирэн бөхийсөөр энэ нь ирээдүйн гуравдагч үр дагаварыг бий болгох эрсдэлтэй юм. Учир нь энэ төрлийн нуруу, хүзүүний гэмтэл нь урт хугацаанд үүсдэг бөгөөд ухаалаг гар утастай насанд хүрсэн хүмүүсийн 54 хувь нь хүзүү нурууны гажигт нэрвэгдэх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, тонгойж утсаа харсаар байвал 6-7 жилийн дараа хүзүү нурууны гажиг шууд илэрч болохыг нотолсон байна. Уг өвчинд ихэвчлэн залуу үеийнхэн өртөх хандлагатай байгааг анхаарах хэрэгтэй болжээ.
/degrees-хэм, lbs-фунт/
Тиймээс хүзүүгээрээ тонгойж бус нүдээ доошлуулан харах, мөн эгц харах, эсвэл утас руугуу удаан хугацаагаар хэт тонгойхгүй байхыг эрмэлзэх нь чухал. Түүнчлэн шулуун эгцээрээ утсаа харах байдлыг байнгын хэвшлээ болгохыг хичээх хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа юм.
Эх сурвалж: bataar.mn Г.Уянга
URL: