Барилгын ажлыг нь зогсоосон хотын даргыг “Алтай констракшн” шүүхэд өгчээ

Энэ оны эхээр “Алтай констракшн” барилгын компани Хан-Уул дүүргийн 120 мянгатад 9000 метр квадрат талбайд хашаа хатгаж, тэр хавийн иргэдийн дургүйцлийг хүргэж байсан билээ. Аз болж тус барилгын ажлын явцыг зогсоосон бөгөөд тухайн талбайд хүүхэд залуучуудад зориулан амралт чөлөөт цагийн цогцолбор байгуулахаар болсон билээ.

Тэгвэл энэхүү ажлыг зогсоолгосон хотын дарга Г.Мөнхбаярыг “Алтай констракшн” гомдол мэдүүлэн, шүүхийн танхимд дуудуулжээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн танхимд энэ сарын 17-ны өдөр хурал болох юм байна.

Б.Ганбилэг


URL:

Сэтгэгдэл бичих