Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Арслангийн найр хийнэ

ch_council_mn_1438321709_045f3bdd238a80d971810beeecd3a220Ардын хувьсгалын 94 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсны 92 жилийн ойн аймгийн байр наадамд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 10 гаруй улсын цолтой бөх, Аймгийн арслан Д.Тангад, Б.Хишигбаатар тэргүүтэй 15 аймгийн арслан оролцсон 256 бөх зодоглосон байна. Бөхийн барилдаан хурц ширүүхэн болж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Хантайшир дэвжээний бөх аймгийн харцага Тогтохмэндийн Сайханжаргал 8 даван түрүүлж Аймгийн Арслан цолны болзол хангасан.

Т.Сайханжаргал нь 2012 онд аймгийнхаа баяр наадамд 5 давж аймгийн начин, 2014 онд 6 давж аймгийн харцага цол хүртсэн бөгөөд энэ жил уран хурц барилдаан үзүүлэн барилдаж Аймгийн Арслан цол хүртэн нутгийн ах дүүс, наадамчин олныг баясгасан учир Дэлгэр сумын удирдлага, иргэд, Нутгийн зөвлөл хамтран шинэ арслангийнхаа цолыг мялааж 8 дугаар сарын 10-ны үед наадам зохион байгуулахаар болсон байна. Дэлгэр сумаас Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт МУ-ын гавьяат тамирчин Бүргэдээ төрсөн бөгөөд сүүлийн 62 жил аймгийн наадмын түрүү аваагүй учир нутгийн ард олон ийнхүү билэгшээж, шинэхэн Арсландаа хүндэтгэл үзүүлэх юм байна. Нутгийн зон олон нь аймгийн Арслан Т.Сайханжаргалыг удахгүй улсын цолонд хүрнэ гэж найдан хүлээж байна


URL:

Сэтгэгдэл бичих