Салан баавгайн үлгэр

Салан баавгай байж л гэнэ

Саажиг яажиг алхаж гэнэ
Ойн чөлөөгөөр явж л гэнэ
Олон улс төрч дайралдаж гэнэ

МАХН гэдэг сайхан бугыг баруун сугандаа бат сайн хавчуулж гэнэ
Мариа тэнхээ суутлаа маш их сорж гэнэ
Мантуу шиг болтлоо таргалаад
Мартаж цаашаа явж гэнэ

Улсын хамгийн том суудал
Улаан зам дээр нь байж гэнэ
Зүүн сугандаа хавчуулаад
Зүгээргүй их дөвчигнөж гэнэ

МАН гэдэг мариа сайтай бух таарч гэнэ
Маяглаж цааргалан ширвэж
Маш ихээр муулан гоочилж
Марзганан цааш одов гэнэ

Шинэбаяр гэдэг ширвээ бух таарч гэнэ
Шинжиж үнэрлэхгүй баруун сугандаа бат сайн хавчуулж гэнэ

Урьдийн хавчуулсан МАХН нь
Унаж хэмхэрэн үлдэв гэнэ
Ухаан муутай баавгай нь
Урдах замаа л харж байна гэнэ

Эвлүүлдэг тоглоом шиг болсон
Эрээн мяраан Энхсайхан могойтой учрав гэнэ
Эрхлүүлж түүнийг зүүн сугандаа
Эвлүүлж сайн барив гэнэ

Урдын хавчуулсан том суудал нь
Улд нь гишгэгдэн хоцров гэнэ
Урдах замд нь бялдууч гэж жигтэйхэн
Удвал хэмээх хярс таарч урдийн адил хавчуулав гэнэ

Молор-Эрдэнэ гэдэг морийг
Мордож чадалгүй алдав гэнэ
Гарч ирсэн гэртээ иртэл
Гар нь хоосон байв гэнэ

Хэрэг болгон авсан зүйлсээ
Хэрэггүй хогоор сольсоор явтал
Гэртээ хоосон ирэв гэнэ
Гэрэлгүй агуйдаа суув гэнэ

Салан баавгайн үлгэрийг
Санаж яваарай УЛС ТӨРЧИДӨӨ !!!


URL:

Сэтгэгдэл бичих