Махны үнэ буурчээ

db88e45f56d5847original2015 оны 7-р сарын 5-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7685 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 335 төгрөгөөр, үхрийн цул мах 4.2 хувиар буюу 430 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 65 төгрөг, хонины цул мах 0.8 хувиар буюу 60 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2015 оны 7-р сарын 5-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1180-1500 төгрөг, 1-р зэргийнх 990-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1200-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2015 оны 7-р сарын 5-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 25.2 хувиар буюу 315 төгрөг, лууван 39.7 хувиар буюу 500 төгрөг, байцаа 50.6 хувиар буюу 675 төгрөг, манжин 26.3 хувиар буюу 460 төгрөгөөр тус тус өссөн байлаа.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн Газар

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих