Бөөрний өвчнийг эдгээх монгол арга

79d33df5f9a5622a5f4e417ff211b55bТаван цул эрхтний нэг бөөр юм. Бид даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас болж бөөр өвддөг. Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм.

Бөөр муудаж өвдөхөд:

-Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэднэ.

-Цахилдагны үндэс чанаж уух их сайн. Цусаар шээж байсан хүн зүгээр болдог.

-Бөөр шээс ялгаруулах болон давсагны үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог.

-Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж нэг аягыг уухад 30 минутын дараа зүгээр шээдэг.

-Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.

-Бөөр муудсан хүн туйплан уух нь сайн.

-Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.

-Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна.

-Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно.

-Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна.

-Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай.

-1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн.

-Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн.

-Тарвагны хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй.

-Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ.


URL:

Сэтгэгдэл бичих