Сайдынхаа нэрийг цээжилж амжаагүй байхад засаг өөрчлөгдөнө
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 28-ны өдөр буюу ирэх Даваа гарагт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласан билээ. Тус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн хэвлэл мэдээллээр МАН-аас ажиллаж байсан сайдуудын оронд хэн хэн томилогдох талаар бичигдэж эхлээд байна. Нөгөөтэйгүүр ээлжит бус чуулганаар зөвхөн МАН-ын 6 сайдыг огцруулж, шүд сугалах үйл ажиллагаа явуулж байхаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж О.Баасанхүү нарын гишүүн цахим сүлжээгээр дамжуулан жиргэж байна лээ. Энэ удаад 6 сайдаа танхимаасаа огцруулсан шийдлийн Засгийн газрын хувь заяа ирэх намар огцрох нь тодорхой болоод байгаа. Засгийн газраас хөөгдсөн МАН дуугүй суугаад байхгүй л байх.
Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй энэ үед сандал ширээ ярихаасаа илүүтэйгээр ард түмнийхээ амьдралд анхаармаар юм даа. Үнэндээ бол нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүйтэй адил. Дараагийн засаг солигдож ард түмэн удахгүй сонголтоо хийх гэж байгаа энэ үед шинэ 6 сайд гарч ирээд эдийн засгийг сэргээхгүй нь ойлгомжтой юм. Ард түмний хувьд өнөө маргаашийн сандал суудлаас илүүтэйгээр ирэх өвлийг өнтэй давах нь чухал болоод байна. Угтааа бол салбарынхан сайдынхаа нэрийг цээжилж, зүсийг таньж амжаагүй байтал төр өөрчлөгдөж, ирэх УИХ-ын сонгуулиар сонгогчдын санал бусдад хулгайлагдчихгүй л бол өнөөдрийн парламентаас өөр дүр зураг бүрдэх нь лавтай юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайханбилэгийн засгийг огцруулна гэж юугаа яриад байгаан бээ ажлыг нь зүгээр явуулсан дээр шүү
yugaa yriad baigaan bee yun zasag ogtsruulah dahiad zasag solino gewel jinhen soliorol
Saihanbilegiin zasgiin gazraar oroldohoo bolitsgoo
Байгаль Орчны яамны Газрын дарга Батсансар Соом ч газар улдээлгуй Зарасд Тэрбумтан боллоо.7 хоногын дотор