Жолиг хүүхдийн хулгайч гэв
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли 2005 оны гуравдугаар сард Этиопоос зургаан сартай Захара охиныг өргөж авсан билээ. Охины ээж бэлгийн замын халдварт өвчнөөр амиа алдсан ба Захара охин хүнсний дутагдалд орж, амиа алдах эрсдэлтэй байжээ. Жоли охиныг өргөж авахын тулд асран хамгаалагчдад нь их хэмжээний мөнгө төлсөн юм.
Тэгвэл 10 настай Захара охины ээж Ментеуаб Дауит амьд гэнэ. Тэрбээр охиноо эргүүлэн авахын тулд Жолитой уулзахын хүссэн байна.
Дауит “Жоли охиныг минь Америк авч явсан. Би охиноо эргүүлэн авмаар байна. Тэр бол хүүхдийн хулгайч. Би охинтойгоо хамт амьдрахын тулд Нью Йоркт очиход бэлэн байна” гэж хэлжээ. Харин Захара охин төрсөн ээж дээрээ очих хүсэлгүй байгаагаа Брэд, Жоли нарт мэдэгдсэн байна.
URL: