“УБЦТС” ХК хүнд сурталтай байгаад иргэд бухимдалтай байна
Өчигдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг наймдугаар хороо Тэнүүн хотгон 25 а байрны тог өдрийн 12 цагт тасарч шөнийн 02 цагт иржээ. Тог тасрахдаа уг байрны 3-5 айл тогтой бусад айлууд тоггүй байсан юм. Гэвч цахилгааны хязгаарлалт болон таслалт хийгдээгүй харин цахилгаан түгээх төвийн инженер ирсэн ч гэмтэл гарсан байна гэж оношилоод явжээ. Ингээд 70047004 дуудлагын утасруу иргэд олон удаа залгасан ч “засварчин очсон” гэсэн боловч ирээгүй юм. Ингээд өдрийн 12 цагаас эхлэн тоггүй байсан айл өрхүүд хоол ундгүй, өвгөд хөгшид гадаанаа сууж тог ирэхийг хүлээсэн ч хангалттай хариулт хэлээгүй дуудлагын оператор сүүлдээ утсаа ч авахаа больжээ. Ирсэн инженер нь ямар гэмтэл гарсныг мэдэхгүй түргэн шуурхай ажиллаж иргэдийг хохироолгүй үйлчлэх байтал“УБЦТС” ХК – Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК хүнд сурталтай байгаад иргэд бухимдалтай байна.
URL: