Шулаач Скайтелийн дуусашгүй шунал
“Хэрэглэгч хаан” гэдэг хачин сайхан уриагаа өнөөдрөөс эхлэн больцгооё. Үнэндээ л утга алга. Хэрэглэгчээ бодож байгаа нь хаана байна. Жишээлбэл Скайтел компани залуусыг бараг л утасныхаа 3G асгаад мартчихаарай гээд зарлаад байсан цаг саяхан. Түүнийгээ “Дата шуурга” хэмээн нэрийдээд баахан сурталчилсан. Тэдний хэрэглэгчиддээ санал болгосон дата хөтөлбөр нь 0.6 төгрөг.
Гэтэл хэрэглэгч 30 секунт л дата ашиглахад дандсанд нь байсан 1700 төгрөгийг ховх соржээ. Уг гомдлыг манайд 9665 дугаартай хэрэглэгч гаргасан юм.
30 секунд дата ашиглахад 1700 төгрөгөөр унадаг ямар ч үүрэн телефон Монголд байтугай дэлхийд байхгүй. Энэ бол хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Хэрэглэгчийн төлөө гэсэн сүржин даржин уриатай газрууд дээрх үйлдлийг анхааралдаа авах хэрэгтэй. Шалгалт явуулж асуудлуудыг нь шийдвэрлэх ёстой.
Үүгээр ч зогсохгүй тус компанийн харилцаа, үйлчилгээ тун муу талаар хэрэглэгчид ам уралдан гомдолж байгаа юм. Санал гомдол гаргахаар тусгай дугаар бүхий оператортой нь холбогдох гэхэд маш удаан хүлээлгэдэг. Тэр ч бүү хэл хоёр, гурван удаа дахин дахин залгуулж байж утсаа авдаг аж. Мөн жилдээ хоёроос гурван удаа гадагшаа огт дуудлага хийж болохгүй болдог гэнэ. Тэр нь бүтэн өдрийн турш үргэлжилж таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна хэмээн утсаа ашиглаж болдоггүй ажээ.
Үүрэн телефоны операторуудаас хамгийн шуналтай, хэрэглэгчийнхээ халаасыг гэмгүй царайлж байгаад эрээ цээргүй шулдаг нь “Скайтел” компани гэдгийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрдөг. Үүнийгээ нотлох мэт тэд “30 төгрөгөөр ярих шинэ хэрэглээг санал болгож байна” хэмээн зарлаж иргэдээ шулж эхэлжээ. Учир нь өмнө нь 1000 төгрөгөөр цэнэглээд л 30 төгрөгөөр ярьдаг байсаг бол одоо зөвхөн 15 мянган төгрөгөөр цэнэглэж байж л 30 төгрөгөөр ярьдаг болжээ.
Г.Ган
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tiishde anh buh sulje 30 tugrugyn yariany tarifft geher n skytelyn dugar avsn tegsn odoo 15000 r tseneglevel 30r yarina tuunes doosh bol 50 tug bolsn ingej bolhgui shde