Баавар нарын гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов гарлаа
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарын гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов гарчээ. Тэдний гомдлыг ирэх наймдугаар сарын 4-нд буюу ирэх мягмар гаригт хэлэлцэхээр болсон байна.
Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ.
URL: