Сэтгүүлч С.Баттулга суллагдлаа

1438078224_screen-shot-2015-07-28-at-19.53.09“Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдан өдгөө эх сурвалжийн хамтаар цагдан хоригдоод байгаа сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилж дөнгөж сая өндөрлөлөө.

 

Улмаар С.Баттулгад үүсээд байсан эрүүгийн хэргийн 111.3-ыг зүйл ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 111.2 болгон өөрчилж, 9 сая төгрөгөөр торгохоор боллоо.

 

Харин “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид 3.3 жил, Батдоржид 6 сар, Дамдиндоржид 6 сарын баривчлах ял оноож, Ууганбаярыг цагаатгасан байна.

 

Г.Буяндожийн хувьд ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдлээ.


URL:

Нэр: Зевш дээ! Огноо: 30 July 2015

Энэ сэтгуулчид харин ч бага ял оноожээ! Эх сурвалж гээд л хэн нэгнийй хэлж бичсэнийг хэдэн тегрег егехеер нь л ямар ч хяналтгуй нийтэлж хуний нэр хундэд халдаж бдаг нь енеедер хэвийн узэгдэл болчихсон шуу дээ!!!
Одоо бол бур амар болсон, эруугийн хэрэгт биш захиргааны хэрэгт хамрагддаг болсон болхоор хунийг гутгэнэ гэдэг ердее л хэдэн тегрегний асуудал болсон!!!

Сэтгэгдэл бичих