Г.Хишигмаа: Дээрмийг дүүргийн Засаг дарга, Газрын албатай хамсч хийсэн

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Тугалын бэлчир буюу Гялалзахын Гачууртад өнчин өрөөсөн, өндөр настан, өрх толгойлсон иргэдийн газрыг хорооны Засаг дарга болон иргэн Б.Янжинлхам гэгч хүмүүс дээрэмдсэн тухай өчигдөр буюу 2015.07.28 Зууны мэдээ сонины байранд тус хорооны иргэд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлын үеэр иргэдийн төлөөлөл “Ямар ч боловсролгүй, ёс зүйгүй Бавуугийн Янжинлхам гэгч этгээд Төрийн байгууллагын хийх ёстой ажлыг өмнөөс нь хийж, XX хорооны иргэдийг залилан мэхэлж газрыг нь дамлан зарж, тэр ч байтугай Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны 1 дүгээр Шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж шудрага бус шийдвэр гаргуулсан.

Шүүгч Б.Ганболд илт нэхэмжлэгч нарын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасны дараа Гачууртын иргэд сэтгэл санааны асар их цочролд орж, “Б.Янжинлхам хэзээ намайг шүүхэд өгөх бол гэсэн айдас хүйдэстэй цагийг өнгөрөөж байлаа” хэмээн мэдэгдсэн юм.

Түүгээр ч үл барам Б.Янжинлхам дүүргийн газрын албыг хахуульдаж, сүлжээнд оруулсан, иргэдийн газрыг шунахайн сэдлээр дээрэмддэг байсан тухай энэ үеэр мэдээллээ.

Баянзүрх дүүргийн XX хороонд газартай иргэн Г.Хишигмаа:

- Хэдэн оноос эхэлж энэ байршилд газар хөөцөлдөж эхэлсэн бэ?

- 2008 оны 05 сарын 28-нд хашаа хатгасан юм. Тэр үед иргэд хашаагаа эхэлж барьчихаад дараа нь зөвшөөрлөө авдаг байсан үе. Сүүлд 2013 оноос эхлээд зөвшөөрлөө авч байж газартаа хашаагаа хатгадаг болсон шүү дээ.

Анх хашаагаа барьж, кадастрын зургаа хийлгэчихээд газрын алба дээр 4, 5 удаа материалаа өгч буцаалгаад зөвшөөрлөө огт авч чадахгүй байсан юм.
Гэтэл сүүлд мэдэх нь ээ газрын алба Б.Янжинлхам гэдэг хүний гарт орчихсон байсан юм билээ.

Б.Янжинлхам гэдэг хүн л газрын албыг гаднаас нь удирддаг, нэг асуудал шийдэх болохоор л Б.Янжинлхамаас асуудаг болчихсон. Ямар хүн газар авах вэ гэдгийг хүртэл тодорхойлоод, зөвхөн өнчин өрөөсөн, өндөр настан, ядуу буурай, өрх толгойлсон, хамгаалж өмгөөлөх танилгүй хүмүүсээс газрыг нь булаадаг болчихсон байна.

Удаа дараа шүүхэд хандахад дандаа Б.Янжинлхамын талд шийдвэр гарч байсан. Харин Мэргэжлийн хяналтынхан хүрч ирж газар дээр нь шинжилгээ хийж, иргэдийн талд дүгнэлт гаргаснаар төрийн байгууллагууд арай нааштай хандаж эхэллээ.

- Б.Янжинлхам гэж ямар учиртай хүн юм бэ?

- Хуучин Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн байсан юм. Түүнээс хойш хашаагаа зарж, хотруу нүүгээд, чухам баян тансаг болсон гэж хүмүүс ярьдаг юм билээ. Одоо хаана юу хийж явдгийг нь мэдэхгүй.

Ямар ч байсан Гачууртад хашаа хатгая гэвэл энэ Б.Янжинлхам гэдэг хүнтэй уулзаж, тохироод л болдог гэсэн. Айлуудын хашааг шууд хүрч ирж нураагаад л дээр нь миний газар гээд блокон хашаа хатгах бол юу ч биш.

- Энэ хүнтэй уулзаж үзсэн үү?

- Уулзалгүй яах вэ. “Чи чинь хотын иргэн. Чамд өгөх ёсгүй” гэдэг. Би чинь хотын иргэн. Эрхийнхээ дагуу 0.7 га газраа авах гээд л өдий болтол арав гаран жил явж байна. Сүүлдээ надтай ижил зовлонтой, газраа дээрэмдүүлчихсэн хүмүүстэй нэгдэж, эрхийнхээ төлөө тэмцэж байна.

Хамгийн гол нь шунахайн сэдэлтэй энэ дээрмийг дүүргийн Засаг дарга, Газрын албатай хамсаад л хийчихсэнд л гол учир нь байгаа юм.

- Энэ асуудлаараа хуульч, эрх зүйчтэй уулзаж үзсэн үү?

- Хууль эрхийнхээ дагуу та авах ёстой л гэдэг. Та иргэн хүн, жалга довны үзэлтэй өрөөсгөл байж болохгүй л гэдэг.

- Яг энэ хэсэгт хэчнээн иргэд хохирч, газраа авч чадахгүй байна вэ?

- Мэргэжлийн хяналтын тогтоосноор 134 айл байгаа. Захирамжаар нь хөөхөөр хашаа тоотыг нь хүртэл орхичихсон 79 айл байна.

- Цаашлаад энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

- Юу ч гэсэн дээд шатны шүүхэд хандана даа.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: Шүүгч Огноо: 31 July 2015

Цагаанцоож гэж дүүрэгт ч шүүгч байхад тохирмооргүй яриа хөрөөтэй, зан үйлтэй, ажлаа мэддэггүй, тэнэг муу авгай байсан. Элбэгдорж л өөд нь татаж Дээд шүүхийн шүүгч болгосон. Элбэгдорж шүүгч нараас хогийг нь дэш нь татаж дээд шүүх, нийслэлийн шүүхийн шүүгч болгосон. Тэд нар АН, Элбэгээ нарт үнэнчээр зүтгэхээр амлалт өгсөн гэдэг юм билээ.

Сэтгэгдэл бичих