7+1: Ирэх даваа гарагт ийм томилгоо хийгдэнэ
АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлэгтээ үүрэг өгснөөр АН наадмын өмнө МАН-тай хийсэн гэрээгээ цуцалсан. Ингэснээр ирэх даваа гарагт МАН-ын зургаан сайдыг хэрхэх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэнэ.
АН-ын зүгээс зургаан сайдыг гаргах байр суурьтаа хатуу зогсож байгаа бөгөөд тэдний суудалд залрах эздийн томилгоог аль хэдийн хийсэн байна. Төрийн ордныхны ярьж буйгаар 7 суудлын дөрөв нь АН, хоёр нь МАХН, нэг нь бие даагчид очих нь. Зургаан сайдын томилгоо хийх ёстой ч Монгол Улсын сайд М.Энхсайхан МАН-ын сайдуудыг огцруулбал өөрөө огцорно гэдгээ намынхандаа мэдэгдсэн тул 7 томилгоо хийхээр төлөвлөсөн байна.
1. Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Э.Батшугар (МАХН)
2. БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхоролын оронд Г.Баярсайхан (АН)
3. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Д.Арвин (АН)
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд С.Ганбаатар (бие даагч)
5. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оронд Б.Гарамгайбаатар (АН)
6. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд А.Гансүх (АН)
7. Монгол Улсын сайд М.Энхсайханы оронд Н.Батцэрэг (МАХН) нар суухаар болжээ.
Энэхүү тохиролцоонд ИЗНН багтаагүй тул МАН, ИЗНН хоёр Ч.Сайханбилэгийн засгийн газрын гадна үлдэж байгаа юм. Түүнчлэн өмнө нь хэвлэлүүдийн мэдээлж байсан шиг Ц.Шаравдорж, Н.Алтанхуяг, Т.Болдбаатар нар суларсан суудалд сууна гэсэн таамаг худал болж таарлаа.
Дээрх долоогоос гадна бас нэгэн суудал солигдох хувилбар яригдаж байна. Хэрвээ МАН-ын сайдуудыг хөөвөл засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхлэх нь ойлгомжтой. Энэхүү хөдөлгөөнд засгийн газрын гадна хоцорсон ИЗНН, Шударга ёс эвсэл хүч хавсрах магадлал өндөр.
Тиймээс хэрвээ засаг огцорвол гэсэн яриа ч Саарал ордонд хөвөрч байна. Хэрвээ 7 сайдын томилгоо хийгдэж, МАН тэргүүтэй хүчнийхэн Шийдлийн засгийн газрыг огцруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдад томилогдоно гэсэн яриа байна.
Энэ хувилбар яригдсан нь ч үнэний ортой бололтой О.Баасанхүү засгийг хурдан огцруулах ёстой хэмээн жиргэжээ. Тэрээр “Хоёрын хооронд 6 сайдаар шүд сугалж байснаас засгийг бүхлээр нь солих хэрэгтэй” хэмээн бичсэн байна.
Д.Идэр
www.24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
arvin batshugar garamgabaatar …… AH mongoliin ard tumniig arai denduu doromjilj bna.Bid yah yostoi yum be
ugu e batshugar uuu
арвин уу арай ч дээ
Hehehe. Garamgaibaatar genee. Yugaaraa l garamgai bol doo.
Muudatgaj solij baigaa umuu , saijruulj solij baigaa umuu , sain oilgogdohgui baina , Arvin Garamgaibaatar , Batshugar nariig olon tumen demjih bolov uu daa, AN arai denduu teneg ajil hiih umaa, … gantshan jil sain ajillahiig bodohgui shunaltai humuus .