Хятадад урсдаг шат цөмөрч нэгэн ээж амиа алджээ

Хятадын Жинзоу хотод байх “AZG” худалдааны төвийн урсдаг шат цөмөрч, тухайн үед хүүгээ дагуулан явж байсан ээж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Сиан Лиужуан гэх 30 настай бүсгүй шал цөмрөх мөчид хүүгээ түлхэн гаргаж амжсан ч харамсалтай нь өөрөө гарч чадалгүй шатны эргүүлэгт чирэгдэн амиа алджээ. Мөн түүнийг үйлчилгээний ажилчид татаж гаргах гэж хичээсэн ч чадаагүй байна.



Түүний хүү болон нөхөр
Талийгаач Сиан Лиужуан бүсгүй

Шатны төгсгөлд үйлчилгээний хоёр эмэгтэй ажилтан ихэд санаа нь зовсон байдалтай зогсож байсан нь урсдаг шатыг эвдрэлтэй байсныг тус төвийнхөн мэдэж байсан гэх таамгийн төрүүлээд байгаа аж. Учир нь түүнийг урсдаг шатан дээр зогсон замынхаа талд явж байхад болгоомжтой явах анхааруулга хэлсэн гэж гэр бүлийн хүн нь мэдүүлжээ.

Осол 10:09 цагт гарсан бөгөөд аврагчид түүний цогцсийг 14:00 цагт гаргаж авчээ. Тус дэлгүүрийн захиргаа энэ талаар албан ёсны ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж.

Энэхүү бичлэгийг сэтгэл санааны хэт мэдрэмтгий хүмүүс үзэхгүй байхыг зөвлөж байна

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих