С.Амина: Миний хүү ирнээ…
Эвийдээ хүүгээ зөндөө зэмлэчихсэн
Ээждээ туниад гарсансан алгаа
Энэ амьдралд эрдэнэ болсон үр минь юм
Ээж нь иймд баян бас жаргалтай хүн
Хоолоо хийгээд л ээж нь хүлээх юм
Хир хугацаа ч өнгөрөв алгаа хүү минь
Хаалга тийш хөлийн чимээ чагнан
Хүний дуугаар үүд рүү гүйх юмдаа
Хаана юу хийж яваа бол хүү минь
Хүний энэ амьдралд ээждээ туниад хэрэггүй үр минь
Зэмлэж хэлсэн хоёр гуравхан тэр үг
Зам мөрийг чинь зөвтгөх гэсэндээ тэр юм шүү
Хүүгээ хүлээсэн хэдэн шөнийн нойр яах вэ
Харагдаад л хажууд минь л байвал жаргалтайсан
Хугасалсан нойронд эхийн элбэрэл ханьссан
Хүүгээ санаж өнгөрүүлсэн өдрүүд минь жаргалтай
Эвий дээ хүү минь алга уу даа
Ээж нь мэлмийдээ горьдон сэтгэлээ тайвшруулан хүлээнэ
Манаргаж яваад маргааш биш ч нөгөөдөр ороод ирнээ
Миний хүү ээждээ ирнэ ээ ирнэ
С.Амина
URL: