Гачууртын иргэд газраа алджээ
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд иргэдийг төлөөлж Ц.Чулуунцэцэг, Д.Батдэлгэр, Г.Хишигээ нар мэдээлэл хийсэн юм.
Тэд хууль бусаар бусдын газрыг булаасан 20 дугаар хорооны газар хуваарилах комиссын нарийн бичиг Б.Янжинлхам болон бусад холбогдох албан тушаалтан, дээрх маргааныг үнэн шударгаар шүүж чадаагүй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхны шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Б. Ганболд, хяналтын шатны шүүгч Н.Цагаандорж нарт хариуцлага тооц хэмээн гомдол гаргаж буйгаа мэдэгдэж байна гэв.
Мөн БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Алтансүх, хорьдугаар хорооны Засаг дарга Б.Ганболд нар Б.Янжинлхам гэх иргэнтэй хамтарч иргэдийн газрыг булаасан. Тэр нь хуулийн байгууллагаар шалгуултал илчлэгдсэн гэв.
Үүний дагуу иргэд БЗД-ийн Өмч, Газрын харилцааны албанд олон удаа хүсэлт гаргасан боловч асуудлыг нь шийдэж өгөөгүй аж. Одоогоор газраа булаалгасан 700 гаруй айл ямар ч төлөвлөлтгүй газар амьдарч байгаа юм байна. Тиймээс тус хорооны иргэд өөрсдийн газрыг буцаан автлаа тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
Э.Ундрах
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: