Ирэх даваа гарагт ээлжит бус чуулган хуралдана

9c36fd496f2e17ea04fb0672bb2d5650_L

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1/Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
2/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
3/Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4/Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
5/Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
6/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Даваа гарагийн 09.30 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.30 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих