Азийн шилдэг брэнд шинэ загвар
Хүүхдийн хувцасны Азийн шилдэг брэнд шинэ улирлын загварын цуглуулгаа худалдаанд гаргалааАзийн хүүхдийн хувцасны шилдэг брэнд өргөмжлөлт Cashmere KIDS брэнд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар их дэлгүүрийн нэгдүгээр давхарт шинэ улирлынхаа нээлтийг хийлээ.
Нээлтийн үеэр Гоёо ХХК-ийн Маркетингийн менежер А. Алтанчимэг ”Өнөөдөр манай Cashmere KIDS брэнд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан шинэ улирлын загварын цуглуулгынхаа нээлтийг хийж байна. Cashmere KIDS брэнд анх 2009 онд хэрэглэгчиддээ хүрч байсан, өдгөө 2 жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд суулт, хийц, чанар дээр түлхүү анхааран ажиллалаа. Энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж Азийн 1000 гаруй брэндүүдтэй өрсөлдөн нэгдүгээр байранд шалгарч “Хүүхдийн хувцасны Азийн шилдэг брэнд”-ээр өргөмжлөгдсөн тухай та бүхэнд дуулгахад таатай байна. Бид “Made in Mongolia” шошготой Монгол брэнд дэлхий давцанд өндрөөр үнэлэгдэж байгаа явдалд баяртай байна. Cashmere KIDS брэндийн шинэ улирлын загварууд тун удахгүй олон улсын зах зээлд худалдаалагдана” хэмээн хэлсэн юм.
Азийн шилдэг брэндээр шалгарсан Cashmere KIDS брэндийн ирэх намар, өвлийн загваруудын урьд урьдын бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал, онцлог нь даавуу болон хөвөн даавуун загваруудыг нэмж оруулсан явдал байлаа. 100 хувь цэвэр даавуугаар хийсэн цагаан цамц, байгалийн цэвэр түүхий эд ноосоор хийсэн хүрэм, өмд зэрэг бүтээгдэхүүн энэхүү загварын цуглуулгад багтжээ. Cashmere KIDS брэнд хүүхдэд зориулсан шинэ улирлын загварын цуглуулгаа баяжуулан даавуун болон хөвөн даавуун загваруудыг багтаасан нь үнэхээр нүдээ олсон хэрэг байлаа.
Cashmere KIDS брэнд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Улаанбаатар их дэлгүүрийн нэг давхарт 8-р сарын 13-наас 9-р сарын 4-нийг дуустал өргөтгөсөн худалдаа зарлаад байгаа аж.
URL: