Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө нэгдсэн Холбоог байгуулав

Монгол улсын хэмжээнд 16000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ирээдүйн амьдралд нь итгэл үнэмшлээр дүүрэн, зоригтой зорилгодоо хүрэхэд нь гүүр болж өгөх, нийгэмд танилцуулах шаардлага нэн хэрэгцээтэй байгаа.

5146244ebd70dbdboriginal

Тиймээс ч эдгээр хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө нэгдсэн холбоо” байгуулж, анхдугаар хурлаа хийж өөрсдийн үйлчилгээг хүүхэд нэг бүрт хүргэх зорилготой байгаагаа танилцууллаа. Холбооны гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах болон хамгаалах, хөгжүүлэх, гэр бүл асран хамгаалагчийг чадавхижуулах, гэр бүлд тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдэх, мэдээлэл сургалт зохион байгуулах, нийгэмд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, дэлхийн жишигт хүрсэн орчин нөхцөлд хөгжүүлэх юм. Энэхүү холбоонд Энэрлийн түүчээ, Гал дөл, Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил, Өгөөмөр сэтгэл нийгэмлэг, Хан Уул дүүргийн Залуучуудын Холбоо, , Ээлтэй ертөнц зэрэг төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар нэгджээ. Нэгэн зорилгын дор ажилладаг дээрх байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хараад цочирддоггүй, хөөрхөн бяцхан зүрхийг гадуурхдаггүй тийм л ирээдүйг бүтээхийг зорьж байгаагаа мэдэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих