Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг улс төрийн хэргээр баривчилсан уу?

e2f3995db435c7a3bigТагнуулын ажилтан Б.Амарбаясгалан, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг хар тамхины хэргээр саатуулан шалгаж байгаа билээ. Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тэднийг хар тамхи буюу “бараа”-гаа Сайншандаас авах гэж байгаад баригдсан гэдэг.

Харин одоо тэднийг улс төрийн зорилгоор баривчилсан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг яллуулахын тулд АТГ энэ бүхнийг зохион байгуулж байгаа гэж байна.

Өөрөөр хэлбэл, прокурор Х.Тамирын дүү Х.Идэр шүүгч дээр Л.Гансүхийн хэрэгт хуваарилагдсан. Х.Идэр ирэх сарын 03-нд Л.Гансүхэд ял оноох эсэхийг шийднэ гэсэн үг. Тиймээс АТГ ажил хийсэн болж харагдахын тулд Х.Тамирыг нь цагдаагийнхнаар баривчлуулж, Х.Идэр шүүгчид шахалт үзүүлэхээр бэлтгэсэн гэх мэдээлэл байна.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: данхар Огноо: 28 July 2015

шүүгчийг сольж болно ш дээ ерөнхий шүүгч нь энэ асуудлыг шийдэж шүүгчийг солисон нь дээр

Сэтгэгдэл бичих