Д.Сугар сугарч үлдсээр л байна

839c708193e57f2cbig822992165201507270329Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, ТӨХ-ны дарга асан Д.Сугарт холбогдох эрүүгийн хэрэг гацаанд оржээ. Учир нь, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-аас хоёр удаа УИХ-д хүргүүлсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй өдий хүрчээ.
Яагаад гэвэл, Үндсэн хуулийн гишүүн учраас Цэцээс түүнийг өмгөөлж, хамгаалж, хир халдаадаггүй, бас шууд шалгах боломж байдаггүй аж. Уг нь түүний албан тушаал, авлигын хэргийг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах шаардлагатай хэмээн үзэж дээрх хоёр хүсэлтийг илгээсэн байна.
Өмнө нь түүнийг УЕПГ-аас Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байсан ч Үндсэн Хуулийн Цэц “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн хариугаар хуулийнхны амыг таглаж байсан удаатай.
Түүнийг их хэмжээний мөнгө идсэн уусан, гадаадад өндөр үнэ өртөг бүхий хаустай гэх мэдээлэл олонтаа гарсан ч хуулийнханд энэ баримт хангалтгүй буюу үнэндээ түүний идэж уусан мөн их хэмжээний хээл хахууль авсан хэрэг нь шалгалтын явцад нотлогдохгүй, баримтгүй болчихоод байхад шалгана гэдэг утгагүй асуудал болчихоод байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: зочин Огноо: 28 July 2015

Нутгийнхаа хэдэн залуучуудтай нийлж сайн хуссан гар даа энэ далий нөхөр. өөрөө үлдээд нөгөө хэд нь даагаад бга юм. МИАТ-ын хэд чинь өвөрхангайнхан ш дээ. хэргийн эзэн хэнгэргийн дохиур чинь энэ дээ. заавал шалгах ёстой. Их юм гар нь даа.
ҮХЦ гэж хулгайч нарын нуугддаг газар болсон юм биш үү. Очирбат Сугар…….

Сэтгэгдэл бичих