Хөрөнгөтнүүд баян чинээлэг байдлаа хэрхэн илэрхийлдэг байсан бэ?

Өөрийн эд хөрөнгийг илэрхийлэх олон арга байна: үнэт эдлэл, ганган хувцас, эцэс сүүлд нь техникийн шинэ дэвшлийг харуулсан элдэв төрлийн ид шидтэй хэрэгслүүд. Энэ мэтчилэн эрт эдүгээ хүмүүс өөрсдийн хөрөнгийг гайхуулдаг байжээ. Зарим нэг илэрхийлэл нь маргаантай хэдий ч, хэдэн зуун жилийн дараа гар утсаараа өөрийнхөө баялгийг гайхуулдаг байсан гэхэд эргэлзээ төрүүлж мэдэх л зүйл.

1. Ширээний тоглоом

Хаанаас үүссэнийг нь тогтоож чадаагүй ч 7-р зуунаас эхлэн тоглож эхэлснийг нь олж тогтоожээ. МЭӨ 3100 онд Египетийн дүрслэл зургаас харахад Senet тоглоомын ширээ тоглож байсан зураг олджээ. 20 дугаар зуун хүртэл ширээний тоглоом нь элитүүдийн тоглоомд тооцогдож байсан бөгөөд дипломатын бэлэг дурсгал болгон харилцан бэлэглэж зөвхөн тэд л чөлөөт цагаараа тоглодог байжээ. Tut (Тутанхамон) хааныг Senet ширээний тоглоомын хамт оршуулсан байна.

dfdffdrefere

2. Урт, шөвгөр хошуутай гутал

Дундад зууны үед хүмүүс гутлаараа өөрийгөө илэрхийлдэг байжээ. Crackows эсвэл poulaines хэмээх гутлын уртын хэмжээ тухайн хүний эдийн засгийн байр суурийг илэрхийлдэг аж. Өдөр болгон хөдөлмөрлөдөг энгийн ард 6 ямхын хэмжээтэй poulaines гутал, жентелмен 15 ямх, харин язгууртнууд 24 ямхын хэмжээтэй гутал өмсдөг байжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 2

3. Сахар

15 дугаар зууны Европт сахар таны давхаргыг харуулах илэрхийлэл байжээ. Баячууд өөрийнхөө эд хөрөнгийг гайхуулахын тулд найр хурим дээрээ сахараар хийсэн баримал хөшөөг олны өмнө тавьдаг байжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 3

4. Хар шүд

Европт сахараар эд хөрөнгийнхөө хэмжээг гайхуулдаг байсан бол хар шүдээрээ баялгаа гайхуулдаг газар ч байна. Шүдээ харлатал нь сахар идэх хэрэг үү гэж бодож байна уу? Сахараар тансаглаж чадахгүй ч, чернилээр шүдээ харлуулж болно. Энэ гайхалтай илэрхийллийг Япончууд бодож олжээ. Бүр 8 дугаар зуунд язгууртнууд нь шүдээ хараар буддаг байсан байна.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 4

5. Ананас

Ананас ургадаггүй газар хэдэн сар далай гатлан авчруулах нь өөрийн ямар баяныг харуулах бас нэг илэрхийлэл байжээ. 17 дугаар зуунд байсан бол та өдийд ананас идэж үзээгүй л байж байгаа – дэндүү тансаг эд дээ. Далай тэнгис гатлуулан байж авчруулсан ананасаараа илжирч муудтал нь гэрээ гоёдог байснаас гадна зарим нэг нь түрээсээр гоёдог байжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 5

6. Алтанзул цэцэг

1630 оны үеэр Голланд улс алтанзул цэцгийн өвчин туссан байсан гэж хэлж болох буюу эдийн засгийн хөөс үүсгэжээ. Томоохон боомт байхын хувьд Голландчууд импортоор оруулж ирсэн алтанзул цэцгийн цэцэрлэгээрээ баялгаа илэрхийлдэг байжээ. Алтанзул цэцэг нь олон жилийн дараа цэцэглэдэг учир зах зээл нь эрсдэлтэйгээс гадна үнэ нь тэнгэрт хадаж байлаа. Цэцэгний дуудлага худалдаан дээр наймаачид ирэхээ больж цэцгийн үнэ бууж Голландын эдийн засаг уналтад орж байжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 6

7. Хүзүүвч

Елизабетагийн үеийн эрчүүд болон эмэгтэйчүүд хүзүүвчнийхээ хэмжээгээр өөрийн эд баялгийг илэрхийлдэг байжээ. Анхлан энгийн хувцасны загвараар гарч ирсэн боловч түүхэн цаг хугацааны турш хэмжээ нь томорч, гоёл чимэглэл нь нэмэгджээ. Баян эмэгтэйчүүдийн хүзүүвч нь элдэв хээ хуар, алт мөнгөөр чимэглэсэн, нар, сар оддын зургаар гоёсон байдаг байжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 7

8. Эвдэрхий балгас

Хангалттай баян бол үл хөдлөх хөрөнгөтэй байх нь зүйн хэрэг, гэхдээ таны үл хөдлөх хөрөнгө ямар вэ гэдэгт л гол асуудал оршино. Өөрийн эвдэрхий балгасыг барь. “Тэнэг” гэж хэлж болохоор хуурамч балгас босгож өөрийн эдлэн газраа чимэглэдэг байсан байна.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 8

9. Мөргөлчин

Нурах дөхсөн хуурамч балгасыг өвдөг эрүү нь нийлсэн өвгөн чимэх нь ойлгомжтой. Тийм ээ, 17-18 дугаар зууны үед усанд ороогүй, эргэн тойрон ном овоолсон, ирсэн гийчдэд ном айлддаг мөргөлчин өвгөдүүд байжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 9

10. Рентген гэрэл

1895 онд Wilhelm Rongten рентген гэрлээр анхны Нобелийн шагнал авч байлаа: тун удалгүй рентген гэрэл эмнэлгийн үзлэгт ашигладаг болсон юм. Өөрийн араг ясыг харах энэхүү технологийг зөвхөн баячууд л ашиглаж чадаж байлаа. Удалгүй рентген зурагны гаж нөлөө ч мэдрэгдэж эхэлжээ. Thomas Edison хэд хэдэн удаа туршилтаар рентген зураг авахуулсан бөгөөд энэ түүний шил үлээгчний үнэтэй болжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 10

11. Наранд борлох

Дөнгөж саяхан буюу 20 дугаар зууны эхээр цонхигор, борлосон арьс хар ажилчдын дүр төрхийг илэрхийлж байсан билээ. Гэвч 1920 онд Coco Chanel-ийн шинэлэг загварын ач тусаар борлосон арьс нь моод болжээ. Борлосон арьс нь хэн нэгний сайхан амралтыг илтгэх болсон байна.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 11

12. AGA сав суулга

Шведийн хараагүй инженер 1920 онд AGA ширмэн сав суулгыг зохиосон бөгөөд бат бөх, ойр орчныг дулаацуулах боломжтой гэж үнэлэгдсэн тул 1930 оноос эхлэн Английн дээдсийн хүрээлэнд маш ихээр хэрэглэгдэх болжээ. 1980 оноос эхлэн Америкт тархаж эхэлснээс хойш энэхүү үнэ цэнээ алдсан байна.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 12

13. Арьсан шуба

Дэлхийн 2-р дайны хямралаас хойш эмэгтэйчүүд өөрсдийнхөө хүрээг амьтны арьсаар хийсэн хүрэм, шубаар илэрхийлэх болжээ. Амьтны арьс нь ямар хүрээнд хамаарахыг илэрхийлнэ, тухайлбал, туулайн арьс бол доод хүрээнийх, булга дээд хүрээнийх, үнэг бол дунд хүрээний эмэгтэйчүүд өмсдөг байлаа.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 13

14. Шинэ машин

1950-иад оны үед машинтай байх жирийн хэрэг биш байлаа: дажгүй ажил, амьдралтай бол хүч чадал ихтэй сүүлийн үеийн машин унах болно. Доод хүрээний хүмүүс л 2 жилээс илүү унасан хуучин машин худалдаж авдаг байжээ. 1950-иад оны шинэ машины өвчлөл одоо болтол байсаар л байна.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 14

15. Хувийн онгоц

Хувийн онгоцны анхны үйлдвэр онгоцоо 1963 оноос эхлэн нисгэжээ. Томоохон хэрэглэгч болон хэн нэгний цагийн хуваарьт хамааралтай байхыг хүсээгүй, доод хүрээнийхэнтэй зэрэгцэн суухыг тэсдэггүй баячуудын сонирхолыг ийнхүү татжээ.

Түүхэн цаг үеүдэд баян тансаг байдлаа хэрхэн илэрхийлдэг байв 15


URL:

Сэтгэгдэл бичих