Г.Буяндорж нарын шүүх хурал үргэлжилж байна

152097-15122014-1418631463-340278669-buyandorj_700x700“Ноёд” группийн ерөнхийлөгч гэх Г.Буяндорж болон Ууганбаяр, Батдорж, Дамдиндорж, Баттулга нарын таван хүнийг шүүх хурал шүүгдэгч талын элдэв шалтгааны улмаас 7 удаа хойшилсны эцэст өчигдөр эхлэн, өнөөдөр үргэлжилж байна.

Тэдэнд Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн  111.2, 111.3 гэсэн зүйл ангиар буюу бусдыг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Энэхүү шүүх хурал нь одоогоор олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Учир нь, сэтгүүлч С.Баттулга энэ шүүх хуралд шүүгдэгчээр оролцож байгаа юм.

Хэд хоногийн өмнө түүнийг цагдан хорих шийдвэрийг шүүхийн зүгээс гаргасан явдлыг монголын сэтгүүлчид эрс эсэргүүцэн, үзэг нэгт журмын нөхрөө суллуулахаар төрөл бүрийн үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа билээ. Энэ ч утгаараа, өнөөдрийн шүүх хурал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  болон олон нийтийн анхаарлын төвд зохих ёсоор ороод байна.


URL:

Сэтгэгдэл бичих