Дорнод аймгийн 2 төрийн албан хаагчийг хууль бусаар томилжээ

timthumbАТГ-аас хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд ил болголоо. Төрийн албан байгууллагууд нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдээс “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” авч, АТГ-т хянуулах үүрэгтэй байдаг. АТГ нь тухайн мэдүүлгийг хянан үзээд нэр дэвшиж буй албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байдлыг тогтоож, албан байгууллагад нь мэдэгдэл хүргүүлдэг аж.

Гэтэл тухайн албан тушаалыг эрхлэхэд “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал нэр бүхий 21 албан тушаалтныг нийтийн албанд томилж, одоог хүртэл албан үүргийг гүйцэтгүүлсээр байгаа нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх сонирхолгүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж АТГ-аас мэдээллээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй нэр бүхий албан тушаалтныг томилсон этгээдүүдэд албан тушаал бууруулах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай аж. АТГ-ын гаргасан  “Хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудын судалгаа”-нд Дорнод аймгийн 2 албан хаагчийн нэрс багтсан байна.

Байгууллагын нэр Албан тушаал Овог нэр
1 Зам, тээврийн яам Ахлах мэргэжилтэн Б.Мягмардорж
2 Онцгой байдлын ерөнхий газар Ангийн захирагч, улсын байцаагч Ж.Алтангэрэл
3 Татварын ерөнхий газар Татварын улсын байцаагч Б.Батжаргал
4 Татварын ерөнхий газар Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувд
5 Улсын бүртгэлийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэгч Ж.Түмэнбаяр
6 Татварын ерөнхий газар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Батхишиг
7 Хөрөнгө оруулалтын газар Хөрөнгө оруулалтын бодлого үнэлгээний хэлтсийн дарга Ж.Алтантуяа
8 Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагч Д.Амаржаргал
9 Төрийн банк Завхан аймгийн Төрийн банкны захирал Ц.Үдбал
10 Төрийн банк Төв  аймгийн Дэлгэрхаан сумын тооцооны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Баасансүрэн
11 Төрийн банк Дорноговь аймгийн  Иххэт сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал Г.Оюунцацрал
12 Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ Санхүүгийн тасгийн дарга Ц.Ариунаа
13 Баянхонгор аймгийн ЗДТГ Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бямбасүрэн
14 Баян-Өлгий аймгийн ЗДТГ Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Пернегүл
15 Баян-Өлгий аймгийн ЗДТГ Бугат сумын ахлах сургуулийн захирал К.Хавдилан
16 Дорнод аймгийн Дашбалбар сум Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Бөхчулуун
17 Дундговь аймгийн ЗДТГ Худалдан авах ажиллагааны албаны дарга Ё.Мөнхбат
18 Ховд аймгийн ЗДТГ Хяналт үнэлгээ дотоод өмчийн мэргэжилтэн Б.Бурмаа
19 Хөвсгөл аймгийн ЗДТГ Цагааннуур сумын  ЕБС-ийн захирал Ч.Оюунбадам
20 Ховд аймгийн Мянгад сумын ЗДТГ Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгч Б.Сэргэлэн
21 Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ Улсын байцаагч С.Пэрэнлэй

URL:

Сэтгэгдэл бичих