Шүдний эмнэлэг нэртэй газар бүтэн жил үр дүнгүй эмчилгээ хийгээд эцэст нь шүдийг нь авчээ
Нийслэл хотод борооны дараах мөөг шиг олон байдаг шүдний хувийн эмнэлгүүдэд хяналт тавьж ажилладаг байгууллага ер нь байна уу. Монголчуудын дунд шүдний өвчлөл нэлээд зонхилдогтой холбоотойгоор шүдний хувийн эмнэлгүүд бараг л орон сууц бүрийн булан тохойд байрласан байдаг гэхэд нэг их хилсдэхгүй. Тэдгээр эмнэлгүүдийн олонхи нь иргэдэд үйлчилгээ үзүүлэн мөнгийг авахдаа гаргуун сайн ч үйлчилгээний чанар гэж 0 байдаг бололтой.
Нэгэн үйлчлүүлэгч гэрийнхээ ойролцоо 13-р хорооллын 84-р сургуулийн өмнө байрлах Цагаан сондор шүдний хувийн эмнэлэгт 2014 оны 7 сард буюу одоогоос нэг жилийн өмнө ханджээ. Эхний удаад уриалагахан хүлээж авсан эмч нар 100 мянган төгрөгөөр шүдийг нь эмчилнэ гэхдээ андууран өвдөөгүй буруу шүдэнд эмчилгээ хийх шахсан тул үйлчлүүлэгч өөрөө хэлж байж өвдсөн шүд рүүгээ чиглүүлжээ. Шүдийг нь эмчилж ломбо тавьж өгнө хэмээн эхний удаад сувгийн эмчилгээ хийгээд 7 хоноод ир гэсэн байна. Үйлчлүүлэгчийн хувьд нийт төлбөрөө тухайн үед бүрэн барагдуулснаар энэ хэрэг эхлэсэн байна. 7 хоногийн дараа очиход сувгийн эмчилгээ нь болоогүй байна дахин 14 хоноод ир гэжээ.
14 хоноод очиход манай ломбо хийдэг материал дууссан тул та 2 сарын дараа ирээрэй гээд буцаажээ. 10 сард очиход ломбоны материал ирээгүй, гэхдээ таньд түр ломбо тавьж өгье гээд түр ломбо гэгчийг тавьсанч тэр нь 7 хоноогүй унасан байна. Ингээд үйлчлүүлэгч утсаар шүдний эмч рүүгээ холбогдож энэ тухай хэлэхэд: Та ломбоны материал иртэл түр хүлээж байгаарай, бид таныг дуудна гэжээ. Таг чимээгүй байсаар өвөл өнгөрч хавартай золгосон хойно, үйлчлүүлэгч шүдний эмнэлэг дээр ирэхэд эмчлэгч эмч нь гадаад явсан байхгүй байна гэсэн хариу сонсжээ.
Үүний дараа 7 сард очиход өө таны шүдийг эмчлэх боломжгүй, сугалж авахаас өөр арга алга хэмээн 3 ёзоортой арааг сугалан авсан байна. Үүний дараа 3 хоног авхуулсан шүдний буйл нь тэсхийн аргагүй өвдсөн мөнөөх үйлчлүүлэгч эмчлэгч эмч рүүгээ утсаар холбогдсон ч гар утсаа аваагүй байна. Өвчин намдаах эмээр 3 хоног аргалаад эмч дээрээ өнөөдөр очиход наад өвдөлт чинь шүднийх биш мэдрэлийн гаралтай өвдөлт байна, мэдрэлийн эмнэлэгт оч гэжээ.
Ийнхүү бүтэн жилийн хугацаанд ганц шүд эмчилж чадахгүй шүдний эмнэлэг, тэнд ажилладаг нэртэй чадваргүй шүдний эмч нар ажиллаж, иргэдийн мөнгө төгрөг, эрүүл мэндээр “тоглосоор” байна. Хэрвээ таны шүд өвдсөн бол 84-р сургуулийн урд орших шүдний эмнэлгээр л битгий очоорой гэж өөрийн туулсан туршлага дээрээ тулгуурлан үйлчлүүлэгч иргэд та бүхнийг уриалж байна.
А.Гал
undesten.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
zugeer l har PR yum shg sanagdlaa
sain emneleg shde 2002 onos l baisan
Дүүргүүдийн Эрүүл мэндэийн төвүүд дээр танидаг хүнтэй л бол 5.000 төгрөгөөр тариа хийлгээд шүдээ авахуулна. Харин хувийн эмнэлгүүд худал үнэн сувгийн эмчилгээ энэ тэр гэнэ.Зөвхөн авахуулах шүдийг гэхэд л зураг авна, тэгээд авна гээд нийт 35.000 төгрөг болно.Чанарын ялгаагүй боловч мөнгөний ялгаатай.Хувийн жижиг шүдний эмнэлгүүд орон сууцны орцонд байдаг гэдэгт герман найз маань гайхдаг.Шаардлага хангахгүй байранд мөнгө олох гэж суудаг та нар