Туул голоос ундаалсан малын гэдэс дүүрч байна
Хан-Уул дүүрэг, Биокомбинат орчимд Туул голын бохирдол дээд цэгтээ хүрснээс малын гэдэс дүүрч, хүн малгүй амьсгалж чадахгүйд хүрч байгаа талаар тэр хавийн малчид, иргэд ярьж байна.
Тэд Алтанбулагийн бохирдлыг ярьж байгаа хэрнээ нийслэлийн Туул голын бохирдлыг ерөөсөө ярихгүй байгаад унтууцаж байгаа юм.
Тэр хавийн иргэд урдаасаа өгөр шороогоор булуулж, хойноосоо Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрээр утуулсаар амьсгалахад үнэндээ бэрх байгаа бололтой.
Мөн бохир ус ууснаас болж малын гэдэс дүүрч, хаваржин эм тариа хэрэглэсэн гэдгийг ч малчид ам уралдан ярьж байна. Туул гол бохирдлоороо дэлхийд тавд жагсаж байгааг ДЭМБ-ын судалгаанд дурьдсан байна.
URL: