Обама бүжиж Путин инээж байна VIDEO

watermark.phpАНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкт бүжиж байхад ОХУ-ын Ерөнхийлөгч Путин эх орондоо элгээ хөштөл инээж сууна.

Барак Обамагаас гадна Германы канцлер Ангела Меркель, Францын тэргүүн Франсуа Олланд нар ийнхүү Путиний хөх инээдийг хүргэжээ.

Энд улстөр, геополитик огт хамаагүй. Путин “Авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн”-ий  /АСТ буюу оросоор КВН/ бичлэгийг Калининградад үзээд ийнхүү ихэд баясчээ. АСТ нэг хэсэг манайд их дэлгэрч байсан даа.

Оросын их, дээд сургуулиудын дунд зохиогддог энэхүү тэмцээн дээр оюутнууд ингэж хошигножээ:

Гэрэлт энэ дэлхийд шударга, түвшин хүн бий
Тэр үргэлж их ажилтай, туйлын их ажилтай
Гэтэл түүнд өглөөнөөс үдэш хүртэл элдэв төвөг удах юм
Тэд Африкаас биш хэрнээ зэрлэг хүмүүс

Оюутнууд энэ дууныхаа эхний 2 мөрийг дуулахдаа Путиний хөргийг дэлгэж үзүүлсэн бол төгсгөлд нь “зэрлэг хүмүүс” буюу Барак Обама, Франсуа Олланд, Ангела Меркель нарын зургийг дээш өргөн нийтэд харуулжээ.

Харин Оросын Ерөнхийлөгч Путин энэ бичлэгийг үзээд инээмсэглэн “хулиганууд” гэж хэлсэн байна.

Нэмж өгүүлэхэд, оросууд энэхүү КВН тэмцээнээ уг нь Латви улсад явуулдаг байснаа хориг арга хэмжээний улмаас эх нутагтаа зохион байгуулдаг болжээ.


www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих