Сонгуулийн марафонд сойгдож буй намуудаар сонин юу байна
Ирэх 2016 онд болох сонгуулийн марафонд улс төрийн намууд ил, далд хэлбэрээр эрчимтэй бэлдэж буй бололтой. Хаврын чуулган хаахын өмнөхөн Засгийн газраас хөөгдсөн МАН л гэхэд ирэх сонгуульд олонх болж, улмаар засаглахын тулд хэд хэдэн Ажлын хэсэг байгуулсан сураг байна. Гэвч намын сонгуулийн бэлтгэлтэй зэрэгцэн ууган намын дунд багагүй зөрчил үүссэн гэх мэдээлэл гарах боллоо. Энэ нь намын залуу нэр дэвшигчид “хөгшчүүл”-тэйгээ нэр дэвших тойргоо булаацалдаж эхэлсэн гэх мэдээлэл юм. Наадмын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, мөн генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ нар “Ардын хүч”гэсэн шинэ фракц байгуулсан.
“Ардын нам-Ардын хүч” фракцынхан 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хурал хийж, намаа шинэчлэх асуудлыг хөвдсөн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Өнөөгийн улс төрийн мухардлаас гарах зорилготой гэх сонгуулийн өмнөхөн “ургасан” МАН-ын шинэ жигүүрийг У.Хүрэлсүх, Сү.Батболд нар удирдаж байгаа гэх мэдээлэл ч байна.
Харин АН-ын хувьд 2016 оны сонгуульд гарвал хэн, хэн засагт орох вэ гэсэн хуваарилалт ярьж, нэг ёсондоо алаагүй баавгайн арьсыг хувааж буй бололтой. Сонгуулийн гол тугаа болгосон “Чингис” бондоор хийсэн бүтээн байгуулалтын “автор” нь болох уралдаан ч энэ намд эхэлсэн юмуу даа, янз нь. АН-ыг хувааж буй, гишүүдийг нь хагаралдуулж байгаа бас нэг зүйл бол Тавантолгойн төсөл. Энэ төсөл дээр намьгн дарга З.Энхболд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй илт зөрчилдөж, улмаар засгийг нь задлах шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлөөрөө гаргуулаад байгаа шүү дээ. Хотын АН ч бас энэ үеэр зүгээр суугаагүй бололтой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл л гэхэд ирэх сард болох Улаанбаатар хотын даншиг наадам гэж хийхээр бэлтгэжээ.
Улс төрд голлон тоглож буй хоёр хүчинд байдал ийм байгаа бол МАХН-ьм хувьд засаг задрах сургаар эрчимжиж буй ажээ. УИХ-д одоо байгаа суудлаа ирэх сонгуулиар ахиулах, үүний тулд сонгогдох магадлалтай нэр дэвшигчтэй хэлэлцээ эхлүүлсэн гэх яриа гарчээ. Дуучин С.Жавхлан л гэхэд ирэх сонгуулиар МАХН-аас нэр дэвшинэ гэсэн яриа, бас МАХН-ын дарга Н.Энхбаяргай Солонгост очиж уулзсан зэргээс харахад энэ мэдээлэл батлагдаж байх шиг. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан 2012 оны сонгуулиар “Таван хувьсгал” гэж амлаж гарч ирснээ энэ удаад ахиулж, “Эх оронч”-доор эгнээгээ бэхжүүлж буй бололтой.
Одоо засаглаж буй намуудын хувьд байдал иймэрхүү байгаа юм. Мөн шинэ хүчин болон мэндэлж буй намууд ч зүгээр суугаагүй нь ойлгомжтой. Хөдөлмөрийн үндэсний намынхан хөдөө орон нутгаар яваад эхэлсэн байна. Мөн намын хороодоо дүүргүүдэд байгуулж эхэлснийг нь Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн жишээнээс харж болно. Ер нь бол ХҮН-ынхан нийслэлийн дүүргүүд болон аймгуудад намын хороогоо байгуупж, гишүүдийн тоогоо зузаатгаж байгаа юм байна. Өнгөрсөн зургаадугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх ард түмнээр хэлэлцүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулсан ХҮН-ынхан ирэх есдүгээр сард эл асуудлаар томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг эх сурвалж хэллээ.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tusgaar togtnol ev negdel syrjin nert namiin darga bayanbatad yanz byriin asyydal bna daa