Эр хүнд байх ёстой 11 шинж

1437904210_er-hun-600x335

Эр хүн ямар байх ёстой вэ ? Ямар эр хүн хүний итгэлыг дааж, сэтгэлийг дэвтээж бусад хүнийг өөрийнхөө араас дагуулж мөн ойлгож чаддаг вэ ? Манай хамт олны зүгээс та бүхэндээ өөрсдийн туршлага дээр үндэслэж эр хүнд байх ёстой 11 шалтгааныг танилцуулж байна. Мөн та бүхэн минь сэтгэгдэлээр эр хүн ямар байх ёстойг бичиж бидэнд үлдээвэл олон хүнд хэрэгтэй мэдээлэл болж өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

1. Шударга зан

Эр хүн шударга байж хүн бүртэй тэгш тэнцүү харилцаж байдаг нь тэднийг ямар ч зүйлд хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн сэтгэгдэлыг хүн бүрт төрүүлдэг

2. Халамжтай

Эр хүн ганц эмэгтэй хүнд халамж тавидаг бус өөрийн найз нөхөддөө халамж, анхаарал тавиж буруу гишгэх үед нь хажуунаас нь түшиж зөв алхах үед нь ардаас нь түлхэж дэм болдог байх хэрэгтэй

3. Худал хэлдэггүй

Эр хүн худал хэлэхгүй хэлсэндээ хүрч байдаг нь хүн бүрт түүнд итгэх итгэлыг төрүүлж чаддаг.

4. Хүчтэй байх хэрэгтэй

Эр хүн оюун санааны хувьд хүчтэй байх хэрэгтэй. Биеийн хүчээр 1 хүнийг дийлэх бол сэтгэлийн хүчээр хэдэн мянган хүнийг дийлдэг гэдэг. Хэрэв болж өгвөл биеийн хүч болон сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. Хааяадаа эр хүн өөрийн биеийн хүчийг дагаад ч тэрүү үзэл бодолдоо үнэнч зогсож чаддаг.

5. Хэлсэндээ хүрдэг

Хэлсэндээ хүрдэг эр хүнд хүн бүр итгэдэг бас дагадаг.

6. Нэр хүндээ боддог

Нэр хугархаас яс хугар гэдэг ямар ч нөхцөл байдалд жудаггүй, соёлгүй бүдүүлэг авирлаж болохгүй.Эр хүн өөрийн нэр төрөө боддог байхад бүх зүйл нь тэгширч ёс зүйтэй болж эхэлдэг

7. Хайрлаж чаддаг

Эр хүн ямар нэгэн эд зүйл болон амьд амьтаныг сэтгэлээсээ хайрлаж чадаж байвал юуг ч хайрлаж чадна гэсэн үг.

8. Сэтгэлээсээ

Эр хүн бүх зүйлд сэтгэлээ шингээн бүтээж, хандаж байвал тэр хүнд итгэх итгэл хүн бүрт төрдөг

9. Уучлалт гуйж чаддаг

Жинхэнэ эр хүн уучлалт гуйх буюу өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч дахин адилхан алдаа гаргадаггүй байх ёстой.

10. Шалчигнасан зангүй

Хэлэх зүйлээ хэлж чадахгүй, аруур үргэлж муулдаг бол эр хүн биш эрэгтэй хүнээс цаашгүй хүн гэхэд хэлсдэхгүй

11. Хүн бүрт аюулгүй байдал мэдрүүлдэг

Эр хүн бусад хүнд өөртэй нь байхад аюулгүй байдал мэдрүүлж чадвал тэр хүнийг бусад хүмүүс дагахад амархан байдаг. Аюулгүй байдал ямар үед мэдрэгддэг вэ ? гэхээр өмнөх 10 шалтгаан бүрдсэн тохиолдолд мэдрэгддэг байна.

эх сурвалж: meborny.mn


URL:

Сэтгэгдэл бичих