Өнөөдөр сэтгүүлч С.Баттулгыг нээлттэй шүүнэ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр сэтгүүлч С.Баттулга нарыг шүүх хурал 13:30 цагт болно. Тэднийг шүүх хурал энэ сарын 09-ны өдөр болсон ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүгч С.Батжаргал хууль бусаарINFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг эх сурвалжийн хамт цагдан хорьсон. Шүүх хуралд улсын яллагчаар БЗД-ийн прокурор Н.мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал оролцож байгаа. Шүүгч С.Батжаргалын хувьд 2014 оны 12-р сарын 05-ны өдөр тангараг өргөсөн “будаг нь ханхалсан” нэгэн юм байна.
Шүүгч С.Батжаргал хохирогч талын хүсэлтээр буюу Монгол улсын хуулинд байхгүй зүйлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10.4-д заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.” гэдгийг шуудзөрчсөн. Тиймээс хууль зөрчиж байгаа шүүгч өөрөө Эрүүгийн хуулийн 109.1-д зааснаар “Хүнийг хууль бусаар хорьсон нь энэ хуульд заасан албан тушаалын болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, түүнчлэн хүн хулгайлах, барьцаалах гэмт хэргийн шинжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлагдахаар байгаа юм.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
URL: