ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/622 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэжНийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН
ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | 2015 онд санхүүжих |
1 | Ундны ус хангамжийн ажлын зураг төсөл /14 км, усан сан/ | 2015 | 74,9 |
2 | Технологийн ус хангамжийн ажлын зураг төсөл /6 км шугам, усан сан/ | 2015 | 74,6 |
3 | Үерийн барилга байгууламжийн ажлын зураг төсөл /9 км/ | 2015 | 56,9 |
4 | Цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл /110/35/10 дэд өртөө/ | 2015 | 57,7 |
ДҮН | 264,1 |
URL: