Их аварга Хакүхо 35 дахь түрүүгээ хүртлээ
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын башё буюу Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр болж дууслаа.
Өнөөдрийн гол онцлох барилдаан Монголын аваргуудын хооронд болж Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр дэвжээнээс гаргасанаар 35 дахв түрүүгээ хүртсэн төдийгүй дээд амжилтаа ахиулав.
Хоёр башё өнжиж барилдсан Какүрюү аварга энэ сар маш сайн барилдаж аваргын занаграгыг харууллаа. Цаашид тэрбээр олон башё барилдаж аваргын төлөө хүч үзэх бизээ.
Мөн озеки цол хүртсэн анхны башёдоо сайн барилдсан Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ өнөөдөр цол ижил Котошёогикүтэй хүч үзэж өвдөг шороодлоо.
Тэрээр энэ башёд амжилттай барилдан ирээдүйн их аварга болох боломжтой гэлэгээ бөх сонирхогч олондоо харуулав.
Энэ сар 35 дахь түрүүгээ хүртэн “Хөдөлмөрийн баатар” цолныхоо мялаалгыг хийх гэж буй Их аварга хакүхо тун удахгүй эх орондоо ирнэ.
URL: