АРХИ УУСАНЫ МАРГААШ

10659242_1445872112399173_1692565106562142790_nАрхи уусаны маргааш
Аймаар хэрэг тарьчихсан ч юм шиг
Амьдрал орвонгоороо сүйрчихсэн ч юм шиг
Авгай хүүхэд хялалзаад
Агаруу толгой маналзаад
Амин судас гүрвэлзээд
Аюулхайд “гал” дүрэлзээд
Аа, бас болоогүй ээ!
Ажил төрөл цалгардаад
Ахиж уумаар санагдаад
Аяга тагш хараачлаад
Амьтан хүн царайчлаад
Ай даа, мөн ч хэцүү еэ?
Архи уусаны маргааш…

ӨЧИГДӨР СОГТСОН Б.ОЙДОВ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих