Их аварга Хакухогийн Ичинножод хандаж “хэлсэн үг”
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал саяхан Ичиножёо И.Ичинноровтой барилдаж давсан барилдаан олны анхааралыг татсан билээ. Давсныхаа дараа Хакүхо нутгийн дүү Ичиножёод хатуурхаж, алгадаж байгаа үйлдэлд нь олон нийт янз бүрийн тайлбар өгч байгаа.
Тэгвэл Их аварга Хакүхо М.Даваажаргал өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Сүмогийн ертөнц бол хатуу тулааны талбар төдийгүй сургалт, дасгалжуулалт нь хүртэл тэмцэл байдаг билээ.
Мэргэжлийн сүмод “Үхэхээс бусдыг үзэж түүхийн хойморт бичигдсэн” Их аваргын үгс Ичиножёод аварга болоход нь маш том тус дэм болох буй за.
Эх сурвалж: Zaluu.com
URL: