Оюутны цахим картны үнэ нэмэгдэхгүй

Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэнэ. Хичээлийн шинэ жил эхлэх бүрт яригддаг сэдэв бол оюутны цахим карт. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх их дээд сургуулийн 80 мянган оюутанд цахим карт олгосон нь оюутнуудад хүрэлцэхгүй болж бөөн хэл ам дагуулж байсан. Харин энэ жил МОХ-оос уг тоог нэмж 96 мянган оюутанд автобусаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх цахим үнэмлэхийг олгохоор болжээ. Энэ жил шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр үнээ нэмсэн ч гэсэн оюутнуудын хөнгөлөлттэй үйлчлүүлэх үнэмлэхний үнийн тарифыг нэмэхгүй юм байна.
С.Будрагчаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих