ХИЙМЭЛ НҮД СУУЛГАХ АНХНЫ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ
Английн хойд нутгийн Манчестер хотын оршин суугч өвгөн хиймэл нүд шилжүүлэн суулгуулсан дэлхийн анхны хүн боллоо.
Их Британийн эмч нар хиймэл нүд шилжүүлэн суулгах дэлхийн анхны хагалгааг 80 настай Рэй Флиннд амжилттай хийжээ. Ингэснээр тэрбээр ертөнцийг, хайртай хүмүүсээ дахин харах боломжтой болсон байна.
Хагалгааг Манчестер хотын нүдний эмнэлэгт хийсэн аж. Хиймэл нүд шилжүүлэн суулгах энэ хагалгаа дөрвөн цаг үргэлжилжээ.
Эмч нарын хэлснээр, өвгөний бие сайн байгаа бөгөөд түүний хараа хурдацтай сэргэж байгаа гэнэ.
АНУ-ын “Second Sight” компанийн бүтээсэн “Argus II” хиймэл нүд нь тусгай нүдний шилэнд суулгасан бяцхан камерын тусламжтайгаар эргэн тойрны мэдээллийг хүлээн авдаг байна.
URL: