Усан хөшиг буюу ҮНЭГҮЙ ДУШ

SONY DSCӨчигдөрхөн л хотын төв Арслантай гүүрэн дээр усан хөшиг байгууллаа хэмээн сүр дуулиантай нээлтээ хийлээ. Уг усан хөшигний давуу тал нь ойр орчмынхоо тоосжилтыг багасгах, хотын өнгө үзэмж сайжруулна гээд л хотын түшээд ам уралдан хийсэн бүтээсэн зүйлээ магтаж харагдсан.

Гэвч харахад сүр сүлдгүй гүүрнийхээ Сэлбэ голын гадаргын усыг, усны насосоор нарийн хоолойгоор татаж урсгасан ёстой л шүршүүр төдий болжээ. Үнэхээр тоосжилтыг багасгах зорилго агуулсан бол арай өндөрт байрлуулаад оргилуулсан бол ёстой л тоосжилтыг багасгах нь үнэний ортой байх байлаа. Тэртээ тэрэнгүй тэр гүүрний чинь дор усныхаа ууршилтаар тоосжилт бага байдаг гэдгийг энгийн хүн ч мэднэ.

Мөн хотын өнгө үзэмж гээд яриад байгаа үнэндээ гүүрний дор ороод амраад суух газаргүй /сандалгүй/ тохь тух байхгүй, ядахад л тэр усан хөшиг рүү орох гарах гарц байхгүй байхад ороод суужих хүн байгаа болов уу. Бодох л асуудал.

Эхлээд бүхнийг цогц хийж гүйцэтгэчихээд нээлт хийж сүрийг үзүүлэхгүй дутуу алсан могой шиг л хоолойгоор дамжиж шүршигдэх шүршүүрийн нээлт хийж хийж байна бүтээж байна хэмээн дүр эсгэх тийм ч оновчтой шийдэл биш болов уу.

2011 онд СЭЛБЭ ТӨСӨЛ гээд л бас л бөөн сүр дуулиан болж 100 айл, Сансар хоёрыг холбосон гүүрнээс доош 350 метр газар тохижуулсан болоод замхарсан. Уг нь тэр төслөөр бол 100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэл хийж бүтээнэ гээд л том ярьж байсан ч “Голден Вилл” хотхоны гүүр хүртэл яваад л төгсчихсөн үлгэр харагдаж байгаа. Ингээд урагшлаагүй ажлыг сонгуулийн сургаар дахин амилуулах нь амилуулна. Гэхдээ хийж бүтээх нь юу л бол гэсэн иргэдийн хар одоо ч сэтгэлд нуугдаастай.

Үнэндээ ямарч тохижилтгүй “усан хөшиг” бол иргэдийн хувьд хаалттай бүтээн босголт бөгөөд харин зуны турш бидний ярьж заншсан өвгөнтийнхөнд л үнэгүй шүршүүр боллоо. Ингэхээр ямартаа ч манай хотын түшээд маань орон гэргүй хүмүүстээ ҮНЭГҮЙ ДУШ хийж өгч буян болсон бололтой.

Усан хөшиг буюу ҮНЭГҮЙ ДҮШШУсан хөшиг буюу ҮНЭГҮЙ ДҮШШ
Усан хөшиг буюу ҮНЭГҮЙ ДҮШШ
Усан хөшиг буюу ҮНЭГҮЙ ДҮШШ

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 July 2015

hog

Нэр: Anonymous Огноо: 26 July 2015

enhsaihnii hiisen 70sayiin turba iim unetei turba haana bdgiin boloo usreel 700mynga boloh uym bishuuuenhsaihan gej nohor tdetdeg tarina geel terbumaar iddeg odoo turbanaas iddeg boljdee

Сэтгэгдэл бичих