УИХ-ын гишүүн асаны хүү, шүүгчийн ах хар тамхины хэрэгт сэрдэгджээ

1437656143_61105_110031672389796_6162358_nУлсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх хэлтэст хэд хэдэн хүнийг хар тамхины хэргээр шалгаж байгаа юм. Тэдний дунд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир хар тамхины хэрэгт сэрдэгдээд байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр, Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, улмаар Улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх хэлтэст шилжүүлсэн гэдэг.

 

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Х.Тамираас тодруулах гэсэн боловч түүний утас холбогдохгүй байна.

 

Хар тамхины хэрэгт сэрдэгдээд буй Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, АН-ын ахмад гишүүн гэнэ.

 

Харин прокурор Х.Тамирын төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч Х.И аж.

 

1437656199_300184_233848056674823_52392163_n

 

1437656201_10805664_809394085786881_6708298478046820431_n

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 July 2015

хууль хяналтын байгууллага дотроосоо ялзарч бга нь энэ

Нэр: зөв Огноо: 27 July 2015

Яана да………

Сэтгэгдэл бичих