Канадад баригдсан дэлхийн хамгийн өндөр шилэн гүүр
Канад улс аялал жуулчлалаараа Дэлхийд тэргүүлдэг. Дөрвөн улирал ээлжилсэн тус оронд жуулчдыг татах олон байгалийн үзэсгэлэнт газар байдаг аж.
Тус улсад сая сая жуулчдыг татах хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр өнгөрсөн жил ашиглалтанд орсон бөгөөд энэ нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо өндөр хадан уулнаас 280 метр өндөр, 400 метр урт.
Энэхүү шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөрт баригдсан гүүрнүүдийн нэгд зүй ёсоор орж байгаа юм. 19 сая ам.долларын хөрөнгөөр боссон энэ гүүрийг хоёр жилийн хугацаанд барьж, өнгөрсөн жилийн 6-р сарын 1-нд ашиглалтанд өгсөн юм. “Brewster Travel Canada” компанийн шилдэг инженерүүд зургийг нь гаргаж бүтээсэн гүүр нь 80 жилийн баталгаатай аж.
Харин энэ гүүр дөнгөж ашиглалтанд орсон цагаасаа хойш тун ч ашигтай ажиллаж байгаа гэнэ. Канадын байгалийн үзэсгэлэнг эргэн тойрон харж, гайхамшигтай зураг дарж болохоор тул тийшээ зүглэх жуулчдын тоо асар их өсч байгаа юм байна.
Mongolcom.mn
URL: