ХЯТАД УЛС МОНГОЛЫН НЭГ ТОНН НVVРСИЙГ 2-3 ДАХИН ХЯМД VНЭЭР ХУДАЛДАН АВДАГ
Урд хєршийн нvvрсний хэрэглээ жил ирэх бvр нэмэгдэж буй. Vvний нэг шалтгаан нь Хятадын тєвийн бvс нутаг болон Шангси мужаас олборлох нvvрсний хэмжээ эрс багассантай холбоотой хэмээн шинжээчид vздэг. Учир нь тус бvс нутагт ажиллаж байгаа жижиг уурхайнуудыг Хятадын тєр хааж эхэлжээ. Vvнээс гадна тус улс нvvрсний асар их нєєцтэй боловч коксжих нvvрс багатай тул гадаадаас импортлох болов. Энэ vед Монголд нvvрсний асар их нєєц бvхий ордууд дуу дуугаа авалцан нээгдэж урд хєршєє коксжих нvvрсээр хангах нэг том экспортологч болон хувирч байна. Ийнхvv, нvvрс манай улсын эдийн засгийн орлогыг тодорхойлогчийн нэг боллоо. Жишээлбэл, єнєєдєр манай улсын нийт экспортын 32 хувийг нvvрс эзэлж зуун хувь урд хєршид нийлvvлэх болсон юм. Энэ жил 25 сая тонн нvvрс экс-портолно гэж тус салбарынхан ам бардам хэлж буй билээ. Мэргэжилтнvvд Монголын нvvрсний экспорт 2015 он гэхэд жилд 40-50 сая тоннд хvрнэ гэдэг. Тэгээд 2025 онд 90 сая тонныг экспорт-лох судалгаа бий.
Хэдийгээр нvvрсний олборлолт, экспорт нэмэгдэж байгаа ч vнэ ханш нь дэлхийн зах зээл дээрх vнээс хямд хэвээр байна. Хятадын зах зээл дээрх нvvрсний vнийн дунджаар тооцож манайх жишиг vнээ сар болгон гаргадаг. Энэ vнээр бол нэг тонн нvvрс 70-180 ам.доллар бай-гаа юм. Гэвч нvvрс экспортлогчид дээрх жишиг vнээр бvтээгдэхvvнээ борлуулж чадахгvй байна.
Монгол, Австралийн коксжих нvvрс чанар vзvvлэлтээрээ адил боловч vнийн зєрvv асар их. Тухайлбал, Хятад Улс Австралийн нэг тонн нvvрсийг Монголынхоос 2-3 дахин илvv vнээр худалдан авдаг аж. Жишээлбэл Хятадын Эрээн, Сэхээ, Ганц мод зэрэг боомтоор манай нэг тонн коксжих нvvрсийг чанараас нь шалтгаалж 590-790 юаниар худалдан авсан судалгаа бий. Харин Австралийн нvvрсийг Тяньжин боомтоор 1350-1730 юаниар худалдан авсан байна. Одоогийн байдлаар Шангси болон Євєр Монголын Єєртєє Засах мужуудад нэг тонн нvvрсний дундаж vнэ 782 юань буюу 119 ам.доллар байна. Энэ vнэ цаашид єсєх хандлагатай хэмээн шинжээчид тодорхойлж буй юм. Гэвч манайхаас авч буй нэг тонн коксжих нvvрсний vнэ тєдий-лєн єсєхгvй нь. Учир нь Хятадын дотоодын зах зээл дээрх нvvрсний vнийн хэлбэлзэл манай экспортын vнэд нєлєєлдєггvй ажээ.
Хятад бол уул уурхайн бvтээгдэхvvний хамгийн том импортлогч. Зарим судлаачид дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бvтээгдэхvvний 60 гаруй хувийг худалдан авдаг гэдэг. Єнгєрсєн онд зєвхєн нvvрс л гэхэд 166.2 сая тонныг импортолсон байна. Энэ нь тус улсын нvvрсний хэрэглээ 32 хувиар єссєнийг илтгэнэ. Зах зээлийн шинжээчдийн тооцоолсноор Хятад улс энэ онд 233 сая тонн нvvрс импортлох нь. Єнгєрсєн жилийн байдлаар тус улс гурван тэрбум тонн нvvрс хэрэглэжээ. Харин 2020 онд нvvрсний хэрэглээ нь 4.5 тэрбум тонн болох тооцоо гарлаа. Энэ vед тус улс жилд 800 сая тонн нvvрс импортлох шаардлагатай аж. Иймээс нvvрсний импортоо одооноос нэмэгдvvлэх, энэ чиглэлээр гадаадад хєрєнгє оруулалт хийх, зах зээлийн vнийг тогтвортой нам тєвшинд барих бодлого баримталж байгаа аж.
URL: