Монгол бөхийн домог Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөө сүндэрлэн бослоо
Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Увс аймаг 90 жилийн ойтойгоо давхцуулан тус нутгаас төрөн гарсан 53 улсын цолтоны манлай Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнхд зориулан хөшөөг нь босголоо.
Монгол бөхийн түүхэн дэх 20 дугаар зууны манлай Их аварга Х.Баянмөнхийн хөшөөг ийнхүү төрөлх Увс аймгийнх нь төв Улаангом хотын спортын ордны урд талбайд босгосон байна. Хөшөөний суурь нь дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэй хийсэн ажээ.
Мөн маш олон өрсөлдөгч нарын дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэн бөх гэдгийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлсэн гэнэ. Үндэснийхээ монгол бөхөөр улсын наадмыг арвантаа манлайлж, самбо бөхөөр Дэлхийн аварга, чөлөөт бөхөөр дэлхийн аварга, олимпийн мөнгөн медаль хүртсэн Хорлоогийн Баянмөнх аварга ийнхүү хөшөөнд мөнхөрлөө.
URL: