Төв аймагт бөмбөг дэлбэрч нэг хүн нас баржээ

11e5950f717d68ceoriginalНийслэл болон орон нутгаас сүүлийн үед тэсэрч дэлбэрэх аюул бүхий хэд хэдэн гар бөмбөг олдсонтой холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт: “2015 оны 07-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “5-н хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын гар бөмбөг олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болголоо. Мөн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвгэрт мөн сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөг олсон иргэд дур мэдэн оролдож, өшиглөснөөс дэлбэрч 1 хүн нас барж 3 хүн гэмтсэнийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Иймд тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, хэрэгсэл болон түүнтэй төстэй биет эд зүйл олдсон тохиолдолд ойртож, оролдохгүйгээр Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих