Хоёр Энхболдыг угтах намрын халуун өдрүүд
Ирэх сард улстөрийн томоохон донсолгоонууд болох нь. Үүнийг улстөрийн ажиглагчид, намынх нь гишүүд хэлж байна. Ээлжит бус хуралдаанаар улстөрийн донсолгооны оршил эхлэх бол намуудын дотоод зөрчилдөөнөөр өрнөл үргэлжилнэ. Ээлжит бус чуулганы хуралдаанаар АН, МАН-ын хамтран засгийн газар байгуулсан гэрээг хүчингүй болгож МАН-ын зургаан сайдыг чөлөөлж оронд нь шинэ сайдуудыг томилох тухай яриа байна.
Хаврын чуулганы хуралдаан завсарлахаас өмнө Ерөнхийлөгч намуудын дарга нар, Ерөнхий сайдыг хүлээн авч уулзан улстөрийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж абицаа дарахыг сануулсан. Гэсэн хэдий ч намуудын дарга нар салах нь тодорхой, нэгэн танхимд нэгдэж ажиллах боломжгүй гэдгээ толгой дараалан мэдэгдсэн. Тэгэхээр хоёр намын дарга хоёр Энхболдын хамтын амьдрал зургаан сарын настай байсан. Ээлжит бус чуулган хуралдтал зөвшилцөх боломж бий. Гэвч зөвшилцөх боломжгүй учраас өнөөдрийг хүртэл тийшээ харсан эхнэр нөхөр шиг л байна.
АН-ын дарга З.Энхболдын хувьд дараагийн засгийн газарт хэн сайд болох уу, сонгуульд хэрхэн оролцох, фракциудын эв нэгдлийг яаж бий болгох гэсэн бодол бий. Өөрөө ч хатуу хүн болохоор фракциудыг хатуухан гараар барих гэж оролдож байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Алтангадас фракциынхаа хүчийг сулдиулахгүйн тулд залуу гишүүдээ бүл нэмж намаа шинэчлэх хөдөлгөөнд оруулсан гэх. Нэг л хүчээ авч өгөхгүй байгаа энэ хөдөлгөөн намар болтол бас л намжив. Алтангадасаа угшилтай намаа шинэчлэх хөдөлгөөнийхөн АН-ын ҮЗХ-г хуралдуулах, цаашлаад намын даргаа өөрчлөх сонирхолтой, даалгавартай.
МАН-ын хувьд харахад аядуу намуухан байгаа мэт боловч хөшигний цаана намын дотоод зөрчилдөөний маш том давалгаа эхлэх гэж байна. НАМЗХ-ны залуус хоорондоо санал ширээгээ булаалдаж байгаа мэт харагдаад өнгөрсөн үйл явдал энэ бүхний эхлэх гэж болно. Хэдийгээр залуус нь хоорондоо тэмцэлдэж байгаа мэт харагдавч намын даргаа өөрчлөх асуудалд нэгдэж ажиллахаар болж байгаа гэх.
Үүнд УИХ-ын залуу гишүүд гэгдэх Н.Номтойбаяр, С.Содбаатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын гишүүд багтсан байна. Улстөрийн салхи наашаа эргэсэн гэх байдал ажиглагдаж байхад МАН өнөөдрийн байдлаар 2016оны сонгуульд өрсөлдөх боломжгүй. Тодруулбал, М.Энхболд гэх даргатайгаар сонгуульд өрсөлдөөн олонхи болно гэж байхгүй. Намынхаа даргыг, имижийг шинэчлэхгүйгээр сонгуульд оролцохгүй гэдэнгт тэд санал нэгдсэн гэх. Залуусын энэ бодлыг ч АНУ-д суугаа С.Баяр далдхан ихэддэмжиж байгаа гэх яриа гарчээ. Оноос өмнө намынхаа даргыг өөрчилж намаа шинэ өнгө төрхтэйгөөр сонгуульд өрсөлдөх бол С.Баяр эх орондоо ирж улстөрийн амьдралдаа эргэн ирнэ. Түүгнээр ч барахгүй 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодол ч байгаа гэсэн бор шувуу сүүлийн үед нисэх болжээ. М.Энхболд дарга энэ байдлыг хэдийнэ тандаж эсрэг арга хэмжээгээ авч эхэлсэн хэмээн ойрын хүмүүс нь ярих. Учир нь М.Энхболд намын дарга болох гэж ямар их хүч хөдөлмөр гаргалаа. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ойртож байхад тийм ч амархан суудлаа тавиад өгөхгүй. Өөрийн нас, бодол ерөнхийлөгчийн сонгууль хүлээн битүүхэн бэлтгэж байхад намын даргын саудлаа бусдад булаалгана гэдэг байж боломжгүй зүйл гэж ойрын нөхөд нь хэлж байгаа сурагтай. Тэгэхээр 2016 оны сонгуулиас өмнө МАН-ын хувьд амбиц дүүрэн маргаан, зөрчилдөөн бий болно. Үүнийгээ зөв давж чадах эсэхийг цаг хугацаа харууна.
Бусад намуудын хувьд улстөрийн гол тоглолтоос холуур өнгөрдөг болохоор дотоод зөрчил нь тэгтлээ газар авахгүй. Харин ч олонхи болсон талд нь наалдаж байж сайдын суудал чангаахын тулд парламентад суудалтай, бүлэгтэй болох нь чухал. Тэгэхээр улстөрийн томоохон тоглогч АН, МАН-ын хувьд намрын халуун өдрүүд нь удахгүй эхлэх нь.
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN
URL: