Х.Мөнхбаатар арслан найраа хийсэн нь гардуулсан уу…
Х.Мөнхбаатар арслангийн талаар нэгэн таагүй мэдээлэл цахим ертөнцөөр тархаад байна. Наадмын бөхийн барилдааны бичлэг үзэж суусан нэгэн ийм зураг тавьсан начны найраа хийж байгаа хэмээн хардсан байна. Энэ жилийн наадамд Х.Мөнхбаатар арслан тавын даваанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн арслан Болдбаатарын Батжаргалыг амлаж барилдсан ч төд удалгүй өвдөг шороодсоныг бөх үзсэн хүн бүр мэдэж буй. Сүхбаатар аймгаас 14 жилийн дараа улсын начин цолтон төрсөн юм.
Гэтэл арслан Х.Мөнхбаатарыг начны найраа хийсэн үү, үгүй юу гэдгийг батлах хүн түүний дэргэд байгаа засуул, утсаар ярьсан хүн хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Үнэхээр найраа хийж утсаар ярьсан уу эсвэл зайлшгүй утсаар ярих чухал асуудал гараад ярьсан уу гэдэгт Х.Мөнхбаатар арслан өөрөө тайлбар хийх биз. Жил бүрийн наадмаар цолны найраа гэх зүйл чих халууцуулдаг. Үүнийг батлах мэт зарим шинэ цолтон тэр дундаа начин төрөхдөө төдийлөн баярладаггүй болдог зүйл боллоо гэсэн байдал ажиглагддаг.
Үүнээс облж мөнгөний начин гэсэн нэр зүүгсэд бий болсон. Энэ жил харьцангуй нам байсан начны найраа гэх яриа хожуухан гарч ирж байна.
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN
URL: