Л.Гансүхийг цагаатгуулна

d8368385965f4063big

“Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хавтаст хэргийг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байгаа.

Одоогоор шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж уг шүүх хуралд үйлчлүүлэгчээ цагаатгах байр сууринаас оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа аж.

Л.Гансүхийн хувьд хийсэн хэрэг гэж байхгүй, нотлогдсон зүйлгүй, улс төрийн хилс хэрэгт унагасан гэх тайлбарыг өгч байгаа юм.

Л.Гансүх өөрийгөө гэм буруугүй хэмээн тайлбарласан бөгөөд шүүх хурал дээр ямар шийдвэр гарахыг л харах үлдэв. Эх сурвалж www.wikimon.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих