Машин шатсан дуудлага иржээ

49j24viffejp2h9r3dfm52jbfvЭнэ сарын 21-ээс 22-нд шилжих шөнө нийслэл хотод гал түймрийн дөрөв, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байлаа хэмээн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын 1 дүгээр хэсгийн 9 дүгээр гудамжийн 106 тоотод эзэн нь тодорхойгүй дөрвөн ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 21-ний өдрийн 13:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 65 дугаар ангийн долоон албан хаагч ажиллаж унтраасан байна.

 

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар хэсгийн 507 тоотод иргэн Э-ийн  24х11 м хэмжээтэй гарааш дотор эзэн нь тодорхой бус  “Toyota Pruis” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлага хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн найман албан хаагч ажиллаж унтраажээ.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “ЭЛ-ТОН” ХХК-ийн ноолуурын үйлдвэрийн хашаанд 20х8 м хэмжээтэй саравч, 15 тн ноолуурын хаягдал хялгас, 61х35 м хэмжээтэй хоёр давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон албан хаагч, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжийн 508 тоотод эзэн тодорхой бус 2х3 м хэмжээтэй грааш шатаж байна гэсэн дуудлагыг 22-ны өдрийн 01:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн найман албан хаагч, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал уулын 4-24 тоотод иргэн Х-ийн “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг  21-ний өдрийн 07:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн  зургаан албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих