МАН-ыг хүлэх АН-ын тактик хийгээд МАХН-ЫН БОЙКОТ

chuulgan0416440982402201504160055…Эрүүгийн болон Зөрчлийн, Өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны наймдугаардугаар сарын 3-ны өдрөөс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна…

Энэ бол УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хаах үеэрээ хэлсэн үг. Магадгүй тэр УИХ-ын гэхээсээ АН-ын даргын хувиар ч хэлсэн байж болох. Товчоор хэлбэл, засагт хамтарсан МАН-ынхан нь олонхийн зүгээс санаачилсан хуулийн төсөлд тушаа болсоор байвал ээлжит бус чуулган зарлаад ч болтугай зургаан сайдыг нь огцруулахаа мэдэгдсэн АН-ын даргын сануулга гэж ойлгож болно. Үүн дээр Өршөөлийн хуулийг батлуулах замаар намын даргынхаа сонгуульд оролцох замыг засах МАХН-ын эрмэлзэл ч нэмэгдэж байгаа бололтой. Үүнийг доор өгүүлэх жишээнээс харж болно.

1.
Хоёр ч Засгийн газар дамнан гурван ч удаа УИХ-ын босго давсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй хойшилсон нь саяхан. Ингэж гацах болсон шалтгаан нь дан ганц МАН байв.

Өөрөөр хэлбэл, АН эрх барьж байсан Шинэчлэлийн Засгийн газрын үед босгосон “Чингис”, “Самурай” бондынхөрөнгөөс хумсалсан, хулгайлсан хүмүүсээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар халхавчлан уснаас хуурай гаргах гэж байна хэмээн “хардсан” МАН-ынхан хэлэлцзж эхлэх үеэс нь шүүмжлэлтэй хандаж, завсарлага авсаар ээлжит бус чуулган руу оруулсан. Парламент дахь суудлынхаа, товчлуурынхаа тоогоор төө илүү АН-ын Бүлгийн хуралдааны 100 хувийн дэмжлэг ч эго хуулийн төсөл дээр тусыг олоогүй. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулиар эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх заалтад МАН-ынхан тийм ч таатай хандахгүй байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хуулийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх явцад МАН-ынхан өмнөхөөс нь дордуулсан, баялаг бүтээгчдэд хэт халтай болсныг шүүмжилж, завсарлага авсан удаатай.

Ийнхүү АН-ын “шошготой” хуулийн төсөл бүр УИХ, Байнгын хорооны хэлэлцүүлгийн шатандаа гацаанд орж, урагшлахгүй байгаа нь эрх баригч намын гишүүдийн эгдүүцлийг түрүүчээс нь төрүүлж, гомдлын үгс чулуудаж, Засгаас гаргах дээрээ тулсан байж болох талтай. Магадгүй эдгээр хуулийн төслөө хамтраад хэлэлцээд, нягтлаад, буруу эөвийг нь шүүгээд УИХ-аар батлаад явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсныг үгүйсгэх аргагүй. АН-ынхан ч МАН-ыгаа ажил хийлгэсэнгүй, хийсэнгүй гэж чичлэхгүй байсан байх. Нөгөө талаас УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулж эдгээр хуулийн төслийг хэлэлцэж, яаралтай батлах шаардлага үүссэнийг илэрхийлзхдээ МАН-ын зургаан сайдын асуудлыг давхар хөндсөн нь цаанаа шалтгаантай байж болох юм. Нэг ёсондоо МАН-ын зургаан сайдаар барьцаалж, нийгэмд хүлээлттэй байгаа гэх Эрүүгийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслөө хамтраад бахлах АН-ын даргын тактик байж болох талтай.

2, Анзаарсан бол УИХ-ын даргын яаралтай батлах шаардлагатай гзж тодотгосон хуулиудын дотор Өршөөлийн тухай хууль багтжээ. Ц.Оюунбаатар нарын гишүүдийн өргөн барьсан уг хуулийн тесөл саяхныг хүртэл усанд хаясан чулуу шиг хав дараатай байлаа. Харин Эрүүгийн хуулийг хэлэлцэж эхэлснээр хавчуурганд нь Байнгын хорооны босго давсан ч хойшилсон. Гзхдээ УИХ-ын даргын яаралтай гзк жагсаалтад үнэхээр Өршөөлийн хууль баггаж байгаа бол үүнийг “Шударга ёс эвсэл” тэр дундаа МАХН-ын бойнот гэж харахаас өөрцгүй.

Учир нь, хуупийн төслийг санаачилсан өдрөөс л МАХН-ын мандаттай УИХ-ын гишүүн болгон УИХ-аар батлах шаардлагатайхэмээн дуугардаг байлаа. Тухайн үед олон нийтэд хэрэгцээтэй хэмээн тодотгож байсан ч нэг л хүнд эориулсан хуулийн төсөл гэх хардлага улс төрийн хүрээнийхэн, саарал ордноор явдгаас үүдэлтэйгээр өнөөдрийг хуртэл хав дарагдсан байж болох.

Харнн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд дөрөөлж хуулийн төслөө олонхиор хүч түрж батлуулах хүсэл МАХН-ынханд бий. Угаасаа МАХН-ынханд үлдэж байгаа, хийх ганц улстөр нь намын дарга Н.Энхбаярынхаа сонгогдох эрхийг сэргээх болов уу.

Учир нь, Ерөнхийлөгч уучлал үзүүлснээс үл хамаарч МАХН-ын даргыг ялгүйд тооцох хугацаа 2017 оны төгсгөлөөр дуусгавар болох юм билээ. Одоо мөрдөж байгаа хуулиар шүүхээс ял сонссон хэнбугай ч ял шийтгэл нь дуусгавар болтол нэр дэвших, сонгогдох эрх нь Үлдсэн хуулиар хаалттай. Тэгэхээр намын даргынхаа ялгүйд тооцогдох хугацааг дуусгавар болтол хүлээх нь МАХН-ынхны хүсзэд байх зүйл биш. Цаашлаад “Шударга ёс” эвсэлд халтай байж мэдэх.

Энэ бүх шалттаанаас үүдэлтэйгээр Өршөөлийн хуулийг сонгуулиас өмнө магадгүй энэ ондоо багтааж УИХ-аар батлуупах нь МАХН-ын гол зорилго. Тиймдээ ч МАН-ын зургаан сайдыг огцруулсан ч Засгийн газрын үйл ажиллагаа алдагдахгүйгээр хэвийн үргэлжилнэ хэмээн гэдийх болсои АН-д МАХН, “Шударга ёс” эвсэл тулах хөл нь болж байгаа нь дамжиггүй. Үүгээр шалтаглаж Өршөөлийи хуулийг батлуулж, өөрсдөдөө ашигтай хувилбар бий болгохоо “Шударга ёс” эвслийнхэн ч эрхбиш гадарлаж суугаа л байх. Гагцхүү маргаашийн тэнгэр нартай эсвэл үүлтэй байх, улс төр яаж эргэхийг таашгүй учир хөндлөнгөөс хараад суух л үлдэж байна.

Харин өнөөдөртөө бол МАН-ыг хүлэх АН-ын тахтик нь зургаан сайдыг огцруулах бол засаг бүрдүүлзх тулгуур багана болчихоод байгаа “Шударга ёс эвсэл” хийгээд АН-д үзүүлэх МАХН-ын бойкот нь Өршөөлийн хууль гэсэн сценариар улс төр өрнөх бололтой.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих