Сарвууг нь аврахын тулд хөлд нь “оёжээ”
Хятадын мэс засалчид Хунань мужийн Тан Жуй гэдэг эрийн таслагдсан гарыг аврахын тулд маш нарийн мэс ажилбарыг амжилттай хийсэн байна.
Тус мужийн нэгдсэн эмнэлгийн эмч нар сарвууг эхлээд хөлд нь оёсон бөгөөд улмаар нэг сарын дараа гарт нь залгажээ. Тасарсан сарвууг нэн шаардлагатай цусаар тэтгэхийн тулд мэс засалчид түүнийг эхлээд хөлний булчинд нь оёсон аж.
Тан Жуй хөлд нь бэхлэгдсэн гартай бүтэн сар явжээ. Харин сарвуугаа байранд нь оёулсны дараа эмнэлгээс гарсан гэнэ. Гэхдээ түүний биеийн байдал хэвэндээ ороогүй байна. Сарвуу нь одоогоор хөдлөхгүй байгаа аж. Хуруунууд нь бага зэрэг мэдээ оржээ.
Энэ өвөрмөц хагалгаа анхны тохиолдол биш агаад 2013 онд мөн ийм төрлийн мэс ажилбарыг хийж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn -
URL: